Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлөөр байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг өнөөдөр /2022.06.13/-өөс эхлэн цахимаар хүлээн авч байна.
Санамж
-Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас (ажлын 5-аас доошгүй хоног) өмнө гаргана.
-Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний визийн хугацааг сунгахгүй.
-Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдгээр тэмдэглэнэ.
-Цахимаар мэдүүлсэн тохиолдолд сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт, эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.
Б.ЖАРГАЛ
иргэн 2022-06-13 66.181.183.132
Монголд өнөөдөр хичнээн Хятад иргэдийн визный хугацаа хэтэрсэн бэ. Хичнээн хятад монголын иргэн болсон бэ. Хичнээн хятад монголд гэр бүлтэй болсон бэ Мэдээ байна уу. Бас нууц уу?.
ХУУЛЬЧ 2022-06-13 192.82.64.190
,,, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ЭРХ ЭРХ,ЧӨЛАӨӨНИЙХӨӨ ДАГУУ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХТЭЙ СЭТГҮҮЛЧИДЭД ХАЯГЛАХ БАЙЖ ДЭЭ ,,,,ТЭД УЛС ТӨРЖӨӨД ЙИМ АЖЛАА МАРТСАН ХЭРЭГ ,,,,,