АНУ-ын инфляци хүлээлтийг давж, 40 жилийн рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын инфляци хүлээлтийг давж, 40 жилийн рекорд тогтоов

АНУ-ын инфляци хүлээлтийг давж, 40 жилийн рекорд тогтоов

АНУ-ын инфляци 5 дугаар сард шинжээчдийн хүлээлтийг давж, 8.6 хувь буюу 1981 оноос хойших дээд түвшиндээ хүрчээ. Инфляцийг хүнс, хий, түлш шатахууны үнийн өсөлт голлон бүрдүүлсэн байна. Тухайлбал, хүнсний үнэ 10 хувь, шатахууны үнэ жилийн дүнгээр 106 хувь, орон сууцны зардал болон түрээсийн үнэ 31 жилийн дээд хурдаар өсчээ. АНУ-д 1 галлон бензин 5.10  ам.доллар буюу 1 литр тутамдаа үнэ нь дунджаар 1.3 ам.доллар даваад байгаа юм.

CNBC агентлагийн мэдээлснээр, инфляци ийнхүү өндөр байгаа нь үнийн өсөлт оргил үедээ хүрээд буурах найдварыг үгүй хийж, эдийн засгийн уналт ойрхон байгаа гэх болгоомжлолыг нэмэгдүүлж буй аж.

Үнийн өсөлтөд хариу үйлдэл үзүүлж, Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо чангаруулж байна. Оны эхний улиралд 0-0.25 хувь байсан бодлогын хүүгээ хоёр удаагийн шийдвэрээр 0.75-1 хувь хүргэж чангаруулсан. Цаашид зах зээл 2023 он хүртэл бодлогын хүүг үргэлжлүүлэн чангаруулж, 2.75-3 хувь хүргэнэ гэх хүлээлттэй байна.

АНУ-д инфляцийн гол шалтгааныг Covid-19-өөс үүдсэн нийлүүлэлтийн саатал, ОХУ-ын Украинд халдсанаас үүдсэн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден инфляцийг “гол дайсан” хэмээн зарлаж, нийлүүлэлтийн асуудлуудыг шийдэх, төсвийн алдагдлыг бууруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж амлаад байна.

Эх сурвалж: BBC, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж