“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгдэв

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгдэв

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгдэв

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нээгджээ.

Дайн эхэлсний дараа “McDonald’s” Оросоос бүрмөсөн гарахаар шийдэж, 850 сүлжээгээ бүгдийг нь Александр Говорт зарсан. Сибирь дэх 25 сүлжээ рестораны лицензийг эзэмшдэг тэрбээр хаагдсан салбаруудыг эргэж нээхээр хурдтай ажиллаж эхэлжээ.

Пушкины талбай дахь шинэ салбар нээгдэхээс хэдхэн цагийн өмнө нэр нь зарлагдсан байна. Тодруулбал, "Вкусно и Точка" буюу англи хэлээр “Tasty period” нэртэйгээр дахин нээгджээ. Лого нь өөр боловч алтлаг өнгөт нуман хаалгыг санагдуулам хэлбэр нь төдийлөн өөрчлөгдөөгүй аж. Шар өнгөтэй нэг дугуй болон хоёр гонзгой дүрс нь үхрийн мах, шарсан төмсийг илэрхийлсэн утгатай юм байна. Ерөнхий хэлбэрээр нь харахад М үсгийг илэрхийлсэн хэвээрээ ажээ.

Сүлжээ рестораны ерөнхий захирал Олег Пароев энэ сарын сүүл гэхэд 200 салбар нээхээр төлөвлөж буй юм байна. Түүнчлэн “McDonald’s”-ыг Оросоос гарахаас өмнө ажиллаж байсан 62 мянган хүнийг бүгдийг нь эргүүлэн ажиллуулахаар тохиролцжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
12
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж