Пёньяны Гадаад хэргийн сайдаар анх удаа эмэгтэй хүн томилогдов

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Пёньяны Гадаад хэргийн сайдаар анх удаа эмэгтэй хүн томилогдов

Пёньяны Гадаад хэргийн сайдаар анх удаа эмэгтэй хүн томилогдов

Хойд Солонгосын ахмад, туршлагатай дипломатч Цой Сон Хиг Гадаад хэргийн сайдаар томилсон тухай Пёньяны төрийн мэдээллийн агентлаг Бямба гаригт мэдээлжээ. Цой Сон Хи нь Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдаар томилогдсон анхны эмэгтэй дипломатч болсноороо олон улсын анхаарлыг татаж байна. Тэрбээр өмнө нь Гадаад хэргийн дэд сайдын алба хашиж байсан. Өмнөх Гадаад хэргийн сайд Ри Сон Гвон нь дипломатч гэхээсээ илүү цэргийн "угшилтай" нэгэн байжээ.

Англи хэлээр чөлөөтэй харилцдаг Цой Сон Хи нь өмнө нь удирдагч Ким Жон Уныг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай уулзахад хамт байсан төдийгүй цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээд ойрын зөвлөхөөр ажилласан аж. Мөн 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон тэргүүн нарын чуулга уулзалтын дараа Цой Сон Хи мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ. Тэр бүр сэтгүүлчдэд яриа өгдөггүй тэрбээр бүтэлгүйтсэн яриа хэлэлцээд АНУ-ыг буруутгасан мэдэгдэл хийж байв. Тэрбээр "Бидний саналаас татгалзсанаараа АНУ алтан боломжийг алдлаа гэж бодож байна" гэж ярьжээ.

Үүнээс хойш АНУ, Хойд Солонгосын хооронд дипломат яриа хэлэлцээ зогсч, Вашингтоноос олон удаа санал тавьсан ч Пёньян хариу өгөөгүй. Гэтэл Хойд Солонгос өнгөрсөн сард тив алгасах пуужингийн туршилт хийснээс АНУ зэрэг олон улсаас шинэ хориг арга хэмжээ авахад хүргээд буй юм.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж