Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг "Гэгээн муза-16" олон улсын театрын наадам /2022.06.11/ амжилттай болж өндөрлөв. Наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж, “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал болон “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болсноороо онцлог болов.
Наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Ардын жүжигчин Г.Равданы хэлсэн үг олны анхаарлыг татав. Тэрбээр "Бурхад чуулсан энэ өргөөнд Засгийн газрынхаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг ярих үнэхээр боломжгүй юм. Энэ тайз албан контор биш. Энэ сайхан гэгээн үдэш Засгийн газар, яамны бодлого ярьдаг цаг биш. Дарга нар хүрд эргүүлэх боломж олдсон гэсэн шиг тайзан дээрээс албаны бодлогоо сурталчилж, таниулахаа болимоор байна. Өнөөдөр энэ тайзны гол эзэн нь уран бүтээлч байх ёстой. Тэрнээс биш сайд, дарга нар, түшмэл биш" гэсэн юм.
Энэ жилийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцжээ. Гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 14 бүтээл шалгарч, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх наадмын үндсэн таван төрөлд нэр дэвшсэн байна. Энэ жилийн "Гэгээн муза" наадмаас "Гэм зэм" жүжиг дөрвөн муза өргөж, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарав.
“ГЭГЭЭН МУЗА-16” ОЛОН УЛСЫН НААДМЫН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ, БҮТЭЭЛҮҮД
Шилдэг эрэгтэй гол дүр
- “Анна Каренина” /УДЭТеатр/ жүжгийн Алексей Каренины дүрээр Ардын жүжигчин Б.Жаргалсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр
- “Гэм зэм" жүжгийн Алена Ивановнагийн дүрээр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг
Шилдэг найруулагч
- "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд
Шилдэг тайзны зураач
- Төв аймгийн "Монгол туургатан" театрын "Шар гэгээ" жүжгийн зураач С.Бат-Эрдэнэ
Шилдэг жүжгийн зохиолч
- "Гэм зэм" жүжгийн зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа
Шилдэг эмэгтэй туслах дүр
- “Анна Каренина” /УДЭТеатр/ жүжгийн Бетси авхайн дүрээр СТА М.Тогтохжаргал
Шилдэг эрэгтэй туслах дүр
- "Гэм зэм" жүжгийн Мармеладовын дүрээр Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан
Шилдэг эмэгтэй жүжигчин
- "Зөгий" театрын бүтээл, "Хүн гөрөөс" жүжгийн Оюумаагийн дүрээр жүжигчин Э.Одгэрэл
Хөгжимт жүжгийн шилдэг найруулагч
- Дорнод аймгийн театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал "Нүдтэй наран тамга" жүжгээр
Хөгжимт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүр
- Өмнөговь аймгийн театрын "Хөх нар" жүжгийн Мээрингийн дүрээр СТА П.Баярмагнай
- Өмнөговь аймгийн театрын "Хөх нар" жүжгийн хатны дүрээр А.Алтанзул
Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүр
- Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын "Гэрэл асаа" жүжгийн Баагийгийн дүрээр А.Баярсайхан
Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүр
- Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын "Тангарагт хаан" жүжгийн Асралт гүнжийн дүрээр Ч.Уранбилэг
Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг тайзны зураач
- Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын "Гэрэл асаа" жүжгийн зураач О.Баярмагнай
Хүүхдийн жүжгийн шилдэг зохиолч, найруулагч
- Завханы театрын "Жангар" жүжгийн зохиолч Д.Мэндсайхан, найруулагч Э.Ёндоншарав
Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр
- Завханы театрын "Жангар" жүжгийн хэрээн дүрээр А.Цэрэнбалжир
Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр
- Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын "Гэрэл асаа" жүжгийн Туулын дүрээр Б.Болортуяа
Шилдэг тайзны зураач
- "Зөгий" театрын бүтээл "Хүн гөрөөс" жүжгийн зураач Т.Аянга
Шилдэг хөгжимт жүжиг
- "Нүдтэй наран тамга" жүжгийн зохиолч Б.Цэрэннадмид
- Шилдэг найруулагч Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр найруулагч Б.Мөнхдорж
- Шилдэг тайзны зураач Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр зураач Т.Аянга
- Шилдэг эрэгтэй жүжигчин Гүрж улсын бүтээл “Flushed” жүжгээр жүжигчин Ramaz Ioseliani
- Шилдэг эмэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр жүжигчин Б.Одгэрэл
- Шилдэг найруулагч ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр найруулагч Олег Юмов
- Шилдэг тайзны зураач ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр зураач Олег Юмов
- Шилдэг эрэгтэй жүжигчин ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр жүжигчин Солбон Ендонов
- Шилдэг эмэгтэй жүжигчин Итали улсын бүтээл “Knots” жүжгээр жүжигчин Julia Flippo
- УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Левиний дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ,
- Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын “Гоолингоо” жүжиг
- Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн найруулагч Э.Идэрболд
ХҮНДЭТ МУЗА
- УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж
- УХТ-ын жүжигчин Х.Батжаргал
- Орфей театрын бүтээл “Гэм зэм” драмын жүжиг
- Оросын холбооны Буриад улсын бүтээл “Полковник пишет” нэг хүний жүжиг
Холбоотой мэдээ