Ерөнхийлөгчийн онцолсон Г.Ёндон сайд

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн онцолсон Г.Ёндон сайд

Ерөнхийлөгчийн онцолсон Г.Ёндон сайд

-Хууль хэрэгжүүлдэггүй сайд байх ёсгүй-

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ төрд ажиллаж байгаа хүн ямар байх ёстойг тоочиж хэллээ. Тэрбээр төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гээд дараах зүйлсийг тоочив.

Үүнд:

Хуулийг чанд мөрдөж ажилладаг байх ёстой
Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх учиртай
Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах үүрэгтэй
Хариуцсан ажилдаа эзэн байх зарчимтай
Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй ханддаг сэтгэлтэй байх
Хариуцсан ажлаа бусдад ацагладаг, хийдүүлдэг, эрхмэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэггүй байх хуультай.

Ерөнхийлөгчийн дээр дурдсан зарчим, шаардлагууд төрийн сайд Г.Ёндонд огт ажиглагдахгүй, үйлажиллагаанд нь харагдахгүй байгаа юм. Ажигч гярхай У.Хүрэлсүх үүнийг эртнээс мэдэж, Г.Ёндонд хэлье гэж хэлсэн бололтой. Учир нь МАНын дээд албан тушаалтнуудын яриагаар Г.Ёндон насан багадаа Ерөнхийлөгчтэй хамт суралцаж байсан, эртний танил гэдгээрээ сайдын суудалд тухалсан гэж ил тод ярилцдаг ажгуу.

Сайд Г.Ёндон өөрийн үндсэн ажил болох хууль боловсруулж өргөн барих, хууль биелүүлэх үүргээ биелүүлэхгүй өдий хүрчээ. Засгийн газрын зорилтын дагуу тэр Үндэсий баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хууль гээд нэн шаардлагатай хуулиудыг Засгийн газарт өргөн барьж, улмаар УИХаар хэлэлцүүлэх ёстой ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэгсэн атлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн шүүмжлэл, иргэдийн хяналтыг хааж боомилохын тулд төсвийн мөнгийг зарцуулдаг нэгэн.

Тус яамныхан татвар төлөгчдийн 260 сая төгрөгийг сайдынхаа нэрийг аврахад зориулж 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гэгчийг хийж, тус бүрд нь 20 сая төгрөг зарцуулсан нь олон нийтэд ил тод болсон билээ. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргаж шаардлагагүй тансаг хэрэглээг танах, худалдан авалтыг цуцлах шийдвэр гаргасаар байтал Засгийн газрын гишүүн, сайд Г.Ёндон өөрийнудирдлагад байгаа "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХКийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийг төсвийн мөнгөөр 280 сая төгрөгөөр автомашин худалдан авч тансаглах гэж зар тараасныг үл анзаарсан, үл ойшоосон байдалтай сууна.

Мөн “Монголросцветмет” ТӨҮГын удирдлагууд 381 сая төгрөгөөр суудлын машин авах тендер зарлажээ. Их хурлын дарга нь иргэдээ хэмнэлтэд шилжихийг уриалж, нийтээрээ хямрал, хомсдолд өртөөд байхад төрийн өмчит компанийн удирдлагууд төсвийн мөнгөөр тансаглаж суугааг үл хайхрах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхааруулсан Хуулийг чанд мөрдөж ажилладаг байх, Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх, хариуцсан ажилдаа эзэн байх” шаардлагуудыг илтээр зөрчсөн үйлдэл юм.

Уул уурхай хариуцсан салбарын сайдын хувиар улсын тусгай хэрэгцээнд хураагдсан талбайг эзэмшигчдэд нөхөн олговрыг хуулийн дагуу өгөх нь Г.Ёндонгийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг байдаг.

Нөхөн олговор авах ёстой 20 гаруй компани хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой байтал таны таалалд нийцэх ёстой бас нэг нэмэлт хүлээлт горьдлого шат дамжлага үүсээд удлаа. Бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад сайд Г.Ёндон эс үйлдэл хийн нөхөн олговор өгөх асуудлыг дарсаар энэ нь торгуульд хүргэх, улмаар төсөвт хүндрэл учруулах байдалд хүргэж эхэлжээ.

Улсын хөгжлийн гол салбар болох уул уурхайн компаниуд өмгөөлж хамгаалах ёстой сайдаа салбараа дэмжихгүй ч ядаж хууль биелүүлчих байх, шүүхийн шийдвэр энэ сайдад нөлөөлөх болов уу гэж харцгааж байна. Салбарын сайд маань салбараа гэхгүй байгаа мөртлөө уул уурхайгаас хүртэх баялгаа түрүүлээд хүртчихсэн гэдгийг бид сайд болсон даруйд нь мэдсэн. Сайдын маань охин уул уурхайн компаниас сургалтын төлбөрөө төлүүлчихсэн байж таарсан. Сайд таныг хуулиа биелүүлээд өгвөл уул уурхайн салбарынхан бас үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлмөөр байна. Уул уурхайн салбарт хүлээгдэж байгаа, хүсэж мөрөөдөж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүндэрч байгаа энэ эдийн засагт ямар их нэмэрболохыг та ойлгож л баймаарсан.

Хууль боловсруулдаггүй, салбарын эрх зүйн байдлыг сайжруулах талаар ямар ч ажил хийдэггүй, Засгийн газрын бодлого, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ийм этгээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлснээр төрд багтах, шингэх зайгүй биз ээ. Одоо иргэд, салбарын ажилтнууд, МАНын удирдлага, гишүүд энэ хүнтэй албан тушаалын хариуцлага тооцох, яаралтай огцруулж, уулуурхай, хүнд үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүнд сайдын албыг тохоон томилох нь зүй ёсны шаардлага болон дэвшиж байна.

М.ЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж