Увсын гурван аварга зодоглож, Б.Бат-Өлзий харцага түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Увсын гурван аварга зодоглож, Б.Бат-Өлзий харцага түрүүлэв

Увсын гурван аварга зодоглож, Б.Бат-Өлзий харцага түрүүлэв

Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /2022.06.12/ боллоо. Энэхүү барилдаан сүүлийн үед заал танхимын барилдаанд зодоглоогүй байсан улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй бөхчүүд барилдсанаараа онцлог байв.

Улмаар тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харъяат, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Харин их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харъяат, улсын харцага Ц.Мөнхбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Бат-Эрдэнэ, Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар үлдэв.

Зургадугаар сарын 26-нд 12:00 цагаас “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын сорилго улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.

Мөн өнгөрөгч амралтын өдөр бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Ш.Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн хаалтын барилдаан болсон.

Энэхүү барилдаанд Булган аймгийн Орхон сумын харъяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Сүхбаатар аймгийн Наран сумын харъяат, аймгийн харцага Б.Сайнбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Булган сумын харъяат, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, Увс аймгийн Тэс сумын харъяат, аймгийн арслан Х.Оргилболд нар шалгарлаа. Харин Дунд шөвгийн долоод аймгийн арслан М.Бямбадорж, Э.Сумъяабат, аймгийн харцага Н.Ширчинхүү нар үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж