УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.06.14/ ээлжит хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийнэ. Учир нь энэ долоо хоногт УИХ хуралдаад, зургадугаар сарын 16-наас эхлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх, өөрчилж байгаагийн шалтгаан зэрэг олон асуудлыг тайлбарлахаар тойрог руугаа явах юм.

Тус намын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүлгийн шийдвэрийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх сэдэв, чиглэл, үндэслэл зэргийг орон нутаг болон тойрогтоо хэрхэн ажиллах талаар мэдээлэл, чиглэл сонсох юм байна.

МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь тодорхой болсон. Ингэхдээ эхлээд Ард нийтийн санал асуулга явуулж, Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж буй. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа найман жил өөрчилж болохгүй гэсэн заалт бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж