Ньюс хөтөч: Дахин төлөвлөлтийг улс төржүүлж буй талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Дахин төлөвлөлтийг улс төржүүлж буй талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Дахин төлөвлөлтийг улс төржүүлж буй талаар мэдээлнэ

Ньюс агентлаг 2022.06.12-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

11.00 ЦАГТ

-"Монгол ньюс" мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн ажлыг улс төржүүлж, иргэдийг хохироож байгаа асуудлаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч компаниас мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 9111-3500.

-“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын балетын хөгжлийн сангаас Олон улсын балетын 2-р уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:30 ЦАГТ

-Баянхонгор аймгийн иргэн н.Мөнхтогоо, н.Мөнх-Эрдэнэ нараас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай 3 жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

-“Хөх Монголын үр сад орших уу, эс орших уу” сэдвээр “Оройн дээд эрдэм, мандал, хангал, номын сахиут өргөө” ТББ-аас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:40 ЦАГТ

-Монголын Үндэсний музейд "Модон эдлэл: Монгол авдар" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ.

12:00 ЦАГТ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ийн хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж