Зарим аймгийн нислэгийн хуваарийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Зарим аймгийн нислэгийн хуваарийг нэмнэ

Зарим аймгийн нислэгийн хуваарийг нэмнэ

Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалж агаарын тээвэрлэгч компаниудын хувьд алдагдалтай ажилласан гэдгийг албаныхан мэдээлж буй. Гэвч Монгол Улс гадаадын жуулчдыг татахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх нь 2022 оны том зорилго. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг ирэх наймдугаар сарыг дуустал хаасан байна. Тэгвэл дээрх хязгаарлалт тогтоосон зарим аймаг руу үйлдэх нислэгийг сэргээх, мөн зорчигч ихтэй нислэгүүдийн хуваарийг нэмэх талаар авиа компаниуд судалж эхэлжээ.

УВСЫН НИСЛЭГИЙГ СЭРГЭЭХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН

Иргэдийн зүгээс орон нутгийн нислэгийн хуваарь болон үнийн тарифт тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэйг цахим хуудастаа илэрхийлж байгаа. Хэрэв аймгууд руу хийх нислэгийг олшруулж, үнийг тодорхой хэмжээнд хөнгөлөлттэй болговол гадаадын гэлтгүй орон нутгийн иргэд ч таатай нөхцөл үүсэх юм.

“Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж орон нутгийн Увс зэрэг зарим аймгийн нислэгүүдээ цуцлаад байгаа.

Одоогоор Өлгий, Ховд, Завхан руу долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэж байгаа аж. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй. Зуны нислэгийг барьцаа шаардахгүйгээр явуулах боломжгүй. Аль болох өмнөхөөс багасгаад явж байгаа. Нөгөө талдаа аялал жуулчлалын компаниудын хариуцлагын асуудал байдаг учраас барьцаагүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн юм. Харин тур операторуудын зүгээс агаарын тээвэрлэгч компанийн гэрээний нөхцөлийг уян хатан болгож, дотоодын аялагчдыг ч орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газар руу чиглэх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэйг илэрхийлж байна. Тиймээс аймгуудаас нислэгийн тоог нэмэх болон нислэгийг эхлүүлэх хүсэлтээ хүргүүлж эхэлжээ.

Тухайлбал, нислэгийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй байгаа талаар ИНҮТ-ийн харьяа Увс аймаг дахь "Дэглий цагаан" нисэх буудлаас санал өгчээ. Тус нисэх буудалд тавдугаар сарын 10-ны өдрөөс хойш тогтмол нислэг үйлдэгдэхгүй байгаа аж.

Иргэд болон аялагчдаас ирж буй санал хүсэлтийг аймгийн удирдлагуудад уламжлан агаарын тээвэрлэгч компаниудад нислэг нээж өгөх талаар хүсэлтийг хүргүүлсэн ч одоогоор тус албан хүсэлтийн хариуг өгөөгүй байгаа гэсэн юм. Агаарын тээвэрлэгч компаниудаас асуухад захирамж, тушаал гарсан учир энэ зун зарим аймгийн нислэгийг сэргээх боломжгүй. Гэхдээ удирдлагууд шийдвэрийг өөрчилж магадгүй гэлээ. Харин нислэгийн хуваарийг нэмэх талаар шийдвэрүүд гарч эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж