Кристиано Роналдогийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Кристиано Роналдогийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгов

Кристиано Роналдогийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгов

АНУ-ын шүүгч Кристиано Роналдогийн  хүчингийн хэрэг үйлдсэн гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Кэтрин Майорга 2009 онд Манчестер Юнайтедын хөлбөмбөгчин Роналдо өөрийг  нь Лас Вегасын нэгэн зочид буудалд хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.

Роналдо тус мэдээллийг үгүйсгэж байсан ба хэзээ ч яллагдагчаар татагдаж байгаагүй аж.

Кэтрин Майорга 2010 онд Роналдотай  шүүхээс гадуур тохиролцоонд хүрч,  375 мянган ам. доллар авч байжээ. Гэвч дахин сая ам.доллар нэхэж шүүхэд хандсан байна. Майорга хүчингийн хэрэг гарсны дараахан тохиролцоонд хүрсэн ч тухайн үед сэтгэл санааны хүнд гэмтлийн улмаас нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй  гэв.

Тиймээс 375 мянган ам.долларын саналыг дарамт шахалт доор хүлээж авсан гэж мэдэгджээ.

Майоргагийн өмгөөлөгч Лесли Стовалл гомдол гаргахаасаа өмнө нууц бөгөөд давуу эрхтэй мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авсан гэж АНУ-ын дүүргийн шүүгч Женнифер Дорси мэдэгдэв. Өмгөөлөгч Стовалл нь 37 настай Роналдог хулгайлсан, давуу эрхтэй бичиг баримтаараа удаа дараа сүрдүүлж, хүчингийн хэрэг хийсэн гэж мэдэгдэхийг шаардаж байсан гэв.  Тиймээс шүүх Баасан гаригт 42 хуудас мэдэгдэл гаргаж, Роналдо хүчин үйлдээгүй ба Майоргагийн өмгөөлөгчийн зохисгүй үйлдэл нь давж заалдах боломжийг нь үгүй хийсэн гэлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж