Вьетнамд бүлэг хулгайн хэргээр монголчуудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Вьетнамд бүлэг хулгайн хэргээр монголчуудыг баривчилжээ

Вьетнамд бүлэг хулгайн хэргээр монголчуудыг баривчилжээ

Вьетнамын Ханой хотын цагдаа нар зургадугаар сарын 3-ны өдөр Швед хосын зээлийн картыг хулгайлсан байж болзошгүй найман монгол иргэнийг баривчилсан байна. Хоан Кием дүүрэгт гарсан хулгайн хэрэгт холбогдох монголчуудыг тус дүүргийн цагдаагийн алба шалгаж байгаа аж. Тодруулбал, хэрэг гарсан өдөр Швед хос Ли Куок Су гудамжинд байрлах ресторанд оройн хоол идэхээр очсон байна. Нөхөр нь тухайн үед үүргэвчээ сууж байсан сандал дээрээ өлгөжээ. Тэр үед Монголын дөрвөн иргэн ресторанд орж ирж хажуугийн ширээнд суусан ч хоол, ундаа захиалахгүйгээр хэдэн минутын дараа гарч явсан байна.

Хосууд  зочид буудалдаа буцаж ирсний дараа банкны данснаас нь нэг тэрбум ВНД буюу 43159 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө гарсан тухай мессеж нөхөр нь хүлээн авчээ.

Тэрбээр үүргэвчээ шалгахад АТМ карт болон хувийн бичиг баримтууд байсан түрийвч нь алга болсон байв. Швед хос дээрэмдүүлсэн тухайгаа дүүргийн цагдаад мэдэгдсэн бөгөөд  хотын цагдаа болон бусад хүчнийнхэн хамтран хэргийг шалгаж эхэлжээ. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын явцад тус ресторанд байсан монголчуудыг өмнө нь хулгайн хэрэгт сэжиглэж байсныг тогтоосон байна. Цагдаа нар бусад агентлагуудтай хамтран ажилласны үр дүнд монголчуудын Ханойд түр оршин суух хаягийг нь тогтоосон байна. Гэвч цагдаа нарыг ирэхэд бүх гадаадын иргэд явсан байжээ.

Сэжигтнүүдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн ба цагдаа нар тэдний нэгийг зургадугаар  сарын 4-ний өдөр Хоан Кием нуурын орчмоос олсон байна. Хулгайн  бүлэглэлийн бусад гишүүд Камбож руу зугтах арга зам хайхаар баруун өмнөд Тайнин муж руу явахаасаа өмнө Хо Ши Мин хотыг зорьсон байжээ.

Дараагийн өдөр нь цагдаагийн баг өөр нэг сэжигтнийг Тай Нин хотын Мок Бай хилийн боомтоос баривчилсан байна. Мөн өөр цагдаагийн бүрэлдэхүүн  бусад монголчуудыг тус мужийн Бен Кау дүүргийн зочид буудалд саатуулжээ. Тус бүлэг нийт 14 гишүүнтэй байж болзошгүйг тогтоосон байна. Сэжигтнүүд Швед хосын хэтэвчийг хулгайлсан хэргээ хүлээжээ. Тэд уг кредит картаараа Ханой хотын Хай Ба Трунг дүүргийн хэд хэдэн дэлгүүрээс алт, үнэт эдлэл худалдан авч, Дун Да дүүргийн дэлгүүрт үнэт металлыг 21,700 ам.доллараар зарж, мөнгөө хуваасан гэж мэдүүлжээ.

Энэ бүлэглэл мөрдөн байцаагчдад гадаад аялагчдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор Вьетнамд ирсэн гэж мэдэгджээ. Цагдаагийн алба цааш үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтнүүдээс  бэлнээр 20100 ам.доллар, 73 24к алт, 33 18к алт болон бусад холбогдох эд зүйлсийг хураан авсан байна. Одоогоор мөрдлөгийн шатанд явагдаж байгаа ба ямар ял шийтгэл оноох талаар тодорхой мэдээлэлгүй байгаа аж. 

Эх сурвалж: tuoitre news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж