Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны "UFC-275" өдөрлөг өнөөдөр/2022.06.12/ Сингапур улсад боллоо. Энэхүү өдөрлөгт монгол тулаанч Д.Батгэрэл ээлжит тулаанаа хийсэн юм. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Солонгосын Кан Кюн Хо байв.
Хоёр тамирчны тулаан нийт гурван үе бүтэн үргэлжилж, Кан Кюн Хо шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан юм. Оновчтой болсон цохилтын тоо, оролдлого зэргээр манай тамирчин илүү байсан ч Кан Кюн Хогийн амжилттай болгосон цохилтын хувь өндөр байжээ.
Шүүгчид 29-28 гэсэн харьцаатай Кан Кюн Ход ялалт өгчээ.
Ийнхүү “Талын шуурга” Д.Батгэрэл UFC-д хийсэн сүүлийн хоёр тулаандаа дараалан ялагдлаа. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Крис Гутеррезэд ялагдсан билээ.
Холбоотой мэдээ