Э.Мөнх-Эрдэнэ пенальти хаасан ч Монгол эцсийн мөчид хожигдов

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Эрдэнэ пенальти хаасан ч Монгол эцсийн мөчид хожигдов

Э.Мөнх-Эрдэнэ пенальти хаасан ч Монгол эцсийн мөчид хожигдов

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөөх эцсийн шатны “В” хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд өчигдөр/2022.06.11/ боллоо. “В” хэсэгт Монгол, Палестин, Йемен, Филиппин зэрэг дөрвөн улс багтсан билээ.


Монгол 0:1 Филиппин

Манай шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Филиппиний эсрэг хийлээ. Эхний тоглолтдоо сүүлийн мөчид харамсалтайгаар хожигдсон Монголын шигшээ баг энэ тоглолтоос зайлшгүй хожил авах шаардлагатай байсан юм. Харин Филиппиний шигшээ баг эхний тоглолтоо Йемений эсрэг хийж, тэнцээд байв. Тоглолтын тухайд Филиппиний шигшээ ялимгүй довтолсон, эсрэгээрээ манай баг хамгаалж тоглолоо. Г.Ганбаяр, Б.Намсрай зэрэг хурдтай тоглогчид хэд хэдэн аюултай сөрөг довтолгоог зохион байгуулсан ч амжилтад хүрсэнгүй.

Улмаар тоглолтын 75 дахь минутад Филиппиний баг торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Энэ үед Э.Мөнх-Эрдэнэ гайхалтай хаалтыг гүйцэтгэн, багаа сэргээсэн. Манай багийн булангийн цохилтууд аюултай байсан ч эсрэг багийн хамгаалагчид үүргээ сайн биелүүлсэн. Ийнхүү тоглолтын төгсгөлд, шүүгчийн сунгасан гурав дахь минутад Германы Бундеслигт тоглодог Геррит Холтманн гоол оруулснаар Филиппиний шигшээ баг хожил байгуулав.

Монголын шигшээ баг хоёр тоглолт дараалан эцсийн мөчид ялагдал хүлээлээ.

Шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр “Бид 92 минутын турш сайн тоглолтыг үзүүлсэн ч сүүлийн ганц минутад анхаарлаа сулруулснаас гоол алдлаа. Шүүгчийн эцсийн шүгэл дуугарч байж тоглолт дуусдаг гэдгийг сануулж өглөө” гэв.

Йемен 0:5 Палестин

Эхний тоглолтдоо Монголын шигшээг буулган авсан Палестин энэ удаад Йеменийг 5:0 гэсэн харьцаатай төвөггүйхэн буулган авлаа. Ингэснээр тэд Филиппиний эсрэг тун чухал тоглолтыг хийнэ. Хоёр багийн аль ялсан нь 2023 онд болох Азийн цомын эрхийг авна. Харин Йемен болон Монголын шигшээ багууд нэр төрийн хожил байгуулахаар тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж