Эрээний боомтыг түр хугацаанд хаах эсэхийг ирэх 7 хоногт шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Эрээний боомтыг түр хугацаанд хаах эсэхийг ирэх 7 хоногт шийднэ

Эрээний боомтыг түр хугацаанд хаах эсэхийг ирэх 7 хоногт шийднэ

Гадаад харилцааны яамны хилийн хэлтсийн дарга Д.Болд Эрээнд тогтоосон хатуу хөл хориотой холбоотой боомтын үйл ажиллагааг хязгаарлах эсэх талаар зөвшилцөж байгаа. Ирэх долоо хоногт хариу гарна гэдгийг зургадугаар сарын 7-нд мэдэгдсэн. Тодруулбал, зургадугаар сарын 2-нд Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллагыг хязгаарласан. Гадаад харилцааны яамны авсан мэдээллээр Эрээнд цар тахал бүртгэгдсэн учраас Хятадын дүрэм журмын дагуу 21 хоног хатуу хөл хориотой байх болов уу гэсэн таамаг байгаа аж. Ямартай ч одоогоор албан шийдвэр ирээгүй. Эрээнээс Монгол Улсад импортын бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг. Хөл хориотой холбоотой чингэлэг тээврийг зогсоогоод байсан бол өчигдрөөс дахин эхлүүлсэн. Цаашид нарийн ногоо болон зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй хэрхэн оруулж ирэх вэ гэдгийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Эрээн хотын шуурхай штабд тавьсан ГХЯ-ны хүсэлтэд одоогоор хариу ирээгүй байна. Аливаа улс хоорондын хилийн боомт гэдэг зөвхөн монголтой хамааралгүй. Тиймээс хаах эсэхийг хоёр тал зөвшилцөж байж ирэх долоо хоногт шийдвэр гарч магадгүйг яамнаас мэдээлсэн.

Гадаад харилцааны яамны хилийн хэлтсийн дарга Д.Болдын хэлснээр “Монголд 2020 онд хатуу хөл хорио тогтоож хил хааж байсан. Тэгэхлээр бид Хятадыг буруутгах боломжгүй. Харилцан зөвшилцөж байж хилийн боомтын асуудлыг шийдвэрлэнэ. Тус хатуу хөл хорионы дэглэмийг 21 хоног гэж тооцвол үүний дараа тээвэрлэлт хэвийн явагдаж эхэлнэ гэж бодож байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж