Хурандаа Р.Отгонжаргал: Миний бие хариуцлага хүлээхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Хурандаа Р.Отгонжаргал: Миний бие хариуцлага хүлээхэд бэлэн

Хурандаа Р.Отгонжаргал: Миний бие хариуцлага хүлээхэд бэлэн

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн бие халдсан асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ц.Ням-Очир мэдээлэл хийв. Тэрбээр сэтгүүлчийн бие халдсан цагдаа болон цагдаагийн байгууллагын дарга нарт сахилгын шийтгэл оногдуулахаар шийдсэн талаар мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:

-"Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үед зургадугаар сарын 9-нд олсон үйл явдалтай холбоотойгоор сэтгүүлчдээс ирүүлсэн шаардлага, иргэнээс гаргасан гомдол, мөн ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн хүрээнд ЦЕГ-аас албаны шалгалт явууллаа. Мөн сэтгүүлч Г.Гэрэлмаагаас ирүүлсэн гомдлын дагуу өчигдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Албаны шалгалтын үед цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэл нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдож, гэм буруутай нь тогтоогдсон.

Цагдаагийн алба хаагч биед халдсан асуудалд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүгдээс уучлалт хүсч байна.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал:

-Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын сарын цалин 20 хувиар гурван сар хасах сахилгын шийтгэл ногдууллаа. Үүнээс гадна,

  • Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хурандаа Т.Дамбийням, НЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж нарт албан тушаал бууруулах,
  • Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ ногдуулж байна.

Энэ асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүгдээс уучлалт хүсч байна. Миний бие мөн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж