Зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороотой байна

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороотой байна

Зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороотой байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр /2022.06.12/ зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймд малчид, иргэд, тээвэрчдийг хол замд зорчих болон малаа бэлчээхдээ анхааралтай байхыг сэрэмжүүллээ.

Ерөнхий төлөвөөс харвал нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 8-13 метр. 18-20 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж