Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.11-нд нийтлэгдсэн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил бүртгэгджээ

ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн газраас “Уусан бол бүү жолоод” шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг хоёр дахь удаагаа  улсын хэмжээнд зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний хүрээнд өнгөрсөн шөнө нийт 884 цэгт 2000 орчим цагдаагийн албан хаагчид оройны 22:00-оос өглөөний 08:00 цаг хүртэл ажилсан байна. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил бүртгэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг энэ оны эхний таван сарын байдлаар илрүүлж, учирч болох эрсдэлээс  урьдчилан сэргийлсэн байна. Харамсалтай нь 2022 он гарснаас хойш зөвхөн согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж  541 осол гарч, улсын хэмжээнд 43 хүний амь нас эрсэдсэн судалгаа гарчээ.

“Уусан бол бүү жолоод” арга хэмжээ өмнө нь гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө зохион байгуулагдсан.  Тухайн үед согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 37 зөрчлийг илрүүлсэн юм. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас ард иргэдийг согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дуудлагын жолооч дуудах, тээврийн хэрэгслээ орхиж явахыг анхааруулж байна.

Б.Энхсанаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж