ФОТО: “Талын салхи” олон улсын мото наадам

Хуучирсан мэдээ: 2022.06.11-нд нийтлэгдсэн

ФОТО: “Талын салхи” олон улсын мото наадам

ФОТО: “Талын салхи” олон улсын мото наадам

"Талын салхи" олон улсын мото фестиваль хоёр жил өнжсөний дараа өнөөдөр /2022.06.11/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Уг наадам өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулагддаг байсан.

Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө, орон нутаг, 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцож байгаагаараа онцлог.

Мото спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг тус томоохон фестивальд Никитон, Нисванис, Bulsara, Lemons хамтлагууд болон Дуучин Наран, Отгоо нар зорин ирж дуулах бол залуу оддоос Morningstar, Roockie, Don dior, Wolfism, Limit king зэрэг уран бүтээлчид оролцох юм. Мөн үндэсний урлагийн Хөсөгтөн, Улаанбаатар театрын уран бүтээлчид энэ өдрийг чимэн, уран бүтээлээ толилуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж