Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээ энэ долоо хоногт Москва хотноо зохион байгуулагдсан билээ. Уг арга хэмжээний үеэр Россельхознадзорын байгууллагын тэргүүн С.А.Данквертын зөвлөх В.В.Лавровский Монгол Улсын төлөөлөгчидтэй уулзжээ. Россельхознадзор нь ОХУ-ын засгийн газрын Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн хяналтын байгууллага юм.
В.В.Лавровский Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, худалдааны төлөөлөгч Д.Хасар нартай уулзаж 100 жилийн ойн баярын мэнд хүргээд, Монголын аж ахуйн нэгжүүдийн мах, махан бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаагаа мэдэгдсэн юм.
Талууд Орос, Монголын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны нөөц бололцоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон тухай Россельхознадзор байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.
Б.Энхсанаа
Холбоотой мэдээ