Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн бол яах аргагүй цемент юм. Манай орны хувьд бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед барилгын материалын нийлүүлэлт, хангамжийг тасалдуулахгүй байх талаар Барилга Хот Байгуулалтын яамнаас анхаарч ажиллаж байна.
Тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж буйгаар улсын хилээр чингэлэгт тээвэр тасралтгүй орж ирж байна гэв. Тодруулбал, өдөрт 80 орчим чингэлэг бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Үүний 50-60 хувийг овор хэмжээ багатай барилгын материал эзэлж байгаа аж.
Бүтээн байгуулалтын улиралд өдөрт дунджаар 300 орчим машин барилгын материал орж ирж байж эргэлтийг хангадаг байна.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” компанийн Борлуулалт хариуцсан ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд:
- “МАК цемент” ХХК-г хоногт хучилттай 10 вагон буюу сард хамгийн багадаа 300 вагоноор хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.
- “Монцемент билдинг материалс” ХХК-г 3-5 хоногт 15 ачааны вагон, хоногт хучилттай таван вагон буюу 150 чингэлгээр багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.
Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын яам
Б.Энхсанаа
Баяр 2022-06-11 202.131.232.18
Хөтөлийн захирал Наранбаатар гэдэг нөхөр ажилчдынхаа цалин мөнгө нэмлээ, ажилчдаа ямар банкаар зээл өглөө гээд шуугиад байсан гол нь нөгөө үйлдвэрлэлийн бүтээгдхүүн цемент нь хэр гарч байдаг юм бол доо. Эсвэл Эрдэнэтээ шохойгоор хангаад цааш илүү гаргаж цементээ барилгын салбартаа нийлүүлчихээр юм гарахгүй байгаа юм байх даа
Түүх ч 2022-06-11 202.131.232.18
МАК, МОНЦЕМЕНТ компаниуд өөрсдийн тээврийн том машинууд байдаггүй юм байхдаа, заавал тэр авилгажласан хахууль нэхсэн УБ төмөр замын удирдлагуудтай уулзаж жаахан хахууль яаж өгөх талаар ярилцах байх даа.
baing. 2022-06-11 172.58.56.147
duugai
- xynii byteelry, yrj. #shiidej chadgyi.$,baliar bolgoj. 2022-06-11 172.58.56.147
tenegte gomds.
Зочин 2022-06-11 172.58.56.147
@
Зочин 2022-06-11 172.58.56.147
@
Зочин 2022-06-11 92.56.104.78
Nuguu Hutul Wu Bolsón be?
Иргэн 2022-06-11 103.9.89.103
мэргэжлийн яам нь машины тоо ярьж байгаа юм байна… нэртэйгээр нь Алтан овоо эсвэл Богд Уул шиг цемент гэж яриач???
Тонн килограммаар нь ярихаа мэддэггүй малнууд шүү дээ
Зочин 2022-06-11 202.21.96.254
haha
Зочин 2022-06-11 103.57.95.175
Мак. Мон цемент гэсэн 2 дамчин үнээ буулгахгүээ. Шохойн ордыг буцааж төрд ав. Ард түмэнд өг. Үндсэн хуулиараа ард түмний өмч
иргэн 2022-06-11 64.119.16.150
ард бид тэр шохойн ордыг авлаа гээд юу хийх юм? Шохойн орд уулаа хараад сүүгээ өргөөд сууж байх уу? За тэгээд хятадын цементээ авдаг үе эхэлнэ, хил хаалттай байгаа, хятадуудад 25 жил доллараа барьж гүйгээд цемент авсаар ирсэн, гэхдээ жин дутуу, чанар тааруу цемент авдаг байсан, тэр үе рүүгээ буцаад очмооргүй байна, цементийн үйлдвэрүүд цементээ үйлдвэрлээд зарж л байг, хэрэгцээ байгаа бол үнэ тогтвортой, хэрэгцээ бага бол үнэ багасах байх.
Зочин 2022-06-11 202.21.96.254
Энэ комминстууд хэзээ дуусаж алга болно до. Зөв зүгээр жамаараа явж байгаа юм руу төр төр ард түмэн гэд мөөрөөд ороод ирнэ. Авсан хойноо харин төрийн юм бол миний юм гэд хуугаар нь хулгайлахдаа гаргууд ш дээ муу сайн комминустууд та нар