Зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмтэй манай улсын хувьд валютын ханш банк болон ББСБ-уудын валютын эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. Харин арилжааны банкуудын тухайн өдрийн валют арилжааны дундаж ханшийг Монголбанкны албан ханш гэж үздэг байна. Шаардлагатай үед Монгол банк зах зээлд гадаад валют худалдах, худалдан авах байдлаар ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлж болдог аж.
Валютын ханшид нөлөөлөх гол хүчин зүйлс нь эрэлт, нийлүүлэлт юм. Валютын эрэлт нь валютын гарах урсгалаас шууд хамааралтай байдаг. Энгийнээр хэлбэл, хүмүүсийн гадаадаас бараа бүтээгдэхүүн авах сонирхол нэмэгдэх нь валютын эрэлтийг нэмэгдүүлдэг гэсэн үг юм. Харин нийлүүлэлт нь эсрэгээрээ валютын орох урсгал буюу экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэргээс хамаардаг аж.
Ам.долларын ханш өнгөрсөн гуравдугаар сард долоо хоногийн дотор 3300 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн юм.
Монгобанкнаас өнөөдөр /2022.06.11/ зарласан ам.долларын ханш 3121 төгрөг байгаа бол Оросын рубль 34.20 төгрөгтэй тэнцэж байна. Харин юанийн ханш өнөөдөр 462.50 төгрөг байна.
Б.Энхсанаа
Холбоотой мэдээ