Ирэх Мягмар гаригт бүх нийтээр амарна | News.MN

Ирэх Мягмар гаригт бүх нийтээр амарна

Ирэх Мягмар гаригт бүх нийтээр амарна

Ирэх Мягмар гаригт бүх нийтээр амарна

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулсан юм. Улмаар 2020 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгон өөрчилсөн. Тэгвэл энэ жил зуны тэргүүн сар давхцаж байгаа тул ирэх долоо хоногийн Мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ны өдөр бүх нийтээр амрах аж.

Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилд есөн удаа энэ өдрүүдэд амардаг. Тэгвэл одоогоор таван тэмдэглэх баяр үлджээ.

Дээр дурдсанчлан зургадугаар сарын 14-нд бүх нийтээр амраад араас нь Үндэсний их баяр наадам залгах нь. Энэ жилийн долдугаар сарын 11 ажлын эхний өдөр буюу Даваа гаригт таарч байгаа тул үргэлжлэн ес хоног амрах юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 24 болон 26-нд Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр тус тус амарна. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиох юм байна.

Б.Энхсанаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд олон түмэн 2022-06-11 103.212.118.21

Ийм чухал өдрийг амарч цэнгэхээ мэдэхгүй хэдэн арван жил тэнэгтэж явсаныг ухаантай ганцхан хүн л олж харж хууль санаачлаж гаргасан нь мөн их гавьяаяа

Avatar

Зочин 2022-06-11 59.153.87.167

ШАРЫН ШАШИНЫГ УСТГАЖ ШАР ХУВАЛЗ МУХАР СҮСГЭЭС АНГИЖРААГҮЙ ЦАГТ МОНГОЛ УЛС ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ

Avatar

Асуулт 2022-06-11 59.153.86.99

Христчид амрах жу

Avatar

Зочин 2022-06-11 203.217.139.240

шарын шашин устгаж үгүй болсон цагт л МУ хөгжиж магадгүй. Учир нь ШУ-д итгэдэг болно.

Avatar

чогсом 2022-06-11 124.158.69.91

Аллах,Христ хоёрыг яах вэ мандуулах юмуу Монголчууд өөр өөр шашин шүтдэг болж эхэллээ. Хоорондоо үзэлцэх цаг ойртож байна гэж үзэхүү Ер нь шашны хүмүүжлийн ач холбогдол их гэхээс бусдаар мунхаглан шүтэх,хамаг хөрөнгөө өргөл барьцад өгөх зэргийг хүмүүс яг сайн ойлгож чадсан уу. Далай лам Бурхан багшийн төлөөлөл мөний учир түүний хэлсэн үгийг дагах ёстой.Бурханд барих өргөл их багын хэмжээнээс огтын хамааралгүй ихийг өргөх цацал өргөх ив ижилхэн гэсэн билээ Овоо тахиж байхдаа баахан цагаан идээ,м

Avatar

чогсом 2022-06-11 124.158.69.91

үргэлжлэл:Овоонд баахан цагаан идээ өрөм тос,мах ,архи өргөсөн буюу чулуун дээгүүр нь өрсөн байдаг. түүнийг шувуу,оготно зооглодог эдгээр амьтад онгон тэнгэрийн эзэд, бурханы төлөөллүүд мөн үү.Хүн дотроо эцэг,эхээ бурхан гэж үнэхээр шүтэн биширч байвал хамгийн зөв гэж айлдсаныг бас ойлгож байнаа.Ер нь тэгээд "ЗӨВ"амьдрахыг хичээх л хэрэгтэй юм даа

Avatar

Зочин 2022-06-11 192.82.67.43

shashiniig bayariig niiteree temdgeleh n zohimjgui shariin shashing buh humuus shutdeggui shutdeg neg n temdeglene bz busad n ajilaa hiimer bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж