Сүүлийн үед монголчууд элдэв янзын харшлаар өвчлөх болсон. Найман сартай хүүхдээс наян настай хөгшин хүртэл харшил тусч байна. Монгол хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж, харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж. Харшил өвчин нь бидний хүрээлэн буй орчинд тархсан олон төрлийн харшил төрүүлэгч зүйлүүд хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам, арьсаар нэвтрэн орж, хүний дархлаа тогтоход нөлөөлснөөр тухайн зүйлд хэт мэдрэгшил үүсгэдэг. Ингэснээр аливаа нэг зүйлд хүн хэт мэдрэмтгий болж, харшил үүсдэг аж. Манай оронд тоосны харшил, ургамлын гаралтай харшил их тохиолддог талаар эмч мэргэжилтнүүд хэлж байнс.
Мөн хоол амтлагч зэрэг цочроогч нөлөө ихтэй хоол хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг хүнсэндээ их хэрэглэх нь харшлаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг аж.
Зуны улиралд ургамлын тоос тоосонцрын харшил ихэсдэг. Уг өвчин хэрхэн үүсдэг талаар болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар “DULGUUNMED” эмнэлгийн арьс харшлын их эмч С.Хулантай ярилцлаа.
-Манайд ихэвчлэн ямар төрлийн харшлууд тохиолддог вэ?
-Манай оронд амьсгалын замын харшилд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин, арьсны харшлын өвчнүүдийн хувьд чонон хөрвөс, хордлого харшлын дерматит, нарны харшил зэрэг харшлууд ихэвчлэн тохиолддог. Сүүлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд чонон хөрвөс ихээр гарч байна.
-Харшлын өвчин бүрэн эдгэрдэг талаар иргэдийн дунд эргэлзээтэй асуултууд их гардаг энэ талаар?
-Харшил нь эдгэрдэг биш эмчлэгддэг өвчин. Тухайн өвчтөнд ямар нэгэн зовуурь шаналгаагүй, ажил хөдөлмөрөө хэвийн хийх боломжтой. Гэхдээ харшил авсан зүйлтэйгээ ойр байх үед сэдрэх магадлал өндөр байдаг. Тоосны харшилтай хүн тоостой газар очвол харшил хөдөлнө, идэхийг хориглосон хүнсээ идвэл харшил хөдөлнө. Тиймээс үүнийг бүрэн төгс эдгэрсэн гэж тооцох боломжгүй.
-Харшил улирлын чанартай өвчин гэгддэг. Манай улсад ямар улиралд ихэвчлэн харшил илэрдэг вэ?
-Хаврын улиралд ургамлын харшлаас сэргийлэх угтах эмчилгээ хийгддэг. Энэ эмчилгээнд хамрагдсанаар ургамлын харшил эрс багасах, хөдлөхгүй байх боломжуудыг олгодог. Тиймээс дархлаа заслын эмчилгээг хаврын улиралд хийнэ. Харин намрын улиралд өвс ногоо хатаж хүмүүсийн ургамлын харшил намддаг учир ургамлын харшлаар үзүүлэх хүний тоо эрс багасдаг.
-Зуны цагт иргэд ямар харшлаар хамгийн түгээмэл өвчилж байна вэ?
-Улирлын шинж чанартайгаар манай төв дээр амьсгалын замын харшлын өвчтэй хүмүүс маш ихээр үзүүлж байгаа. Тэр дундаа хог ургамал буюу шарилжны харшилтай хүмүүсийн харшил одоо ид үедээ хөдөлж байгаа. Энэ хүмүүс эмчид үзүүлж, шинж тэмдэг зовууриа хэлээд эмчилгээний аргуудаас тохиромжтойг нь сонгон хэрэглэх хэрэгтэй. Долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хугацаанд хүмүүсийн ургамлын харшил хөдлөх шинж тэмдэг нь хамгийн хурц үедээ байдаг.
-Харшил удамшдаг уу?
-Харшил удамшдаг. Гэхдээ харшилтай хүн бүрийн хүүхдэд дамждаг гэсэн үг биш. Удамших магадлал 70-80 хувьтай. Ер нь эхийн талыг дагаж удамших магадлалтай байдаг. Ирж үзүүлж буй хүүхдүүдийг судлахад аав, ээжийнх нь аль нэг нь харшлын өвчинтэй, шинж тэмдэгтэй байх нь бий. Тухайлбал, эхчүүд жирэмсэн үедээ харшил өдөөгчийг их хэмжээгээр хэрэглэх юм бол хүүхэд харшилтай төрөх магадлалтай. Энэ тохиолдолд хүүхдийг төрснийх нь дараа эмчийн хяналтад байлгаж, яг ямар харшил давамгайлж байна, түүнд зориулсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Орчин үед энэ өвчнөөр бага насны хүүхэд их хэмжээгээр өвчилж байгаа. Учир нь бага насны хүүхэд орчны бохирдолд илүү мэдрэг байдгаас гадна сүүлийн жилүүдэд агаарын тоосжилт урьд урьдынхаас илүү нэмэгдэж байгаа. Олдмол харшлын хувьд ихэвчлэн 5-6 насны хүүхдэд анхны шинж тэмдэг илэрдэг.
-Харшлын шинж тэмдэг илрэх үед иргэд дур мэдэн харшлын эм хэрэглэдэг. Үүний сөрөг нөлөө нь юу вэ?
Энэ нь маш буруу. Ямар оноштой хүн байх, хэдэн настай байх, хөхүүл жирэмсэн эсэх гэдгээс хамаараад эмч эмийн сонголтоо хийдэг. Түүнээс гадна эмийн тунг тааруулах асуудал яригдана. Тиймээс эмчийн зааваргүй эм хэрэглэх нь эрсдэл дагуулж байдаг. Ялангуяа иргэдийн дунд Хлорфенамин эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь түгээмэл болж. Эмчийн зааваргүй хэрэглэх гэж байгаа бол эмийн хайрцаг дээрх заавар зөвлөгөө, хориглох заалтыг шалгаж байж хэрэглэх хэрэгтэй юм
Б.Энхсанаа
Зочин 2022-06-11 203.91.115.37
Манайхан дандаа буруу ярих юм. Магадлал гэдэг чинь өөр зүйл. Хувь процент бас өөр. Шинжлэх ухааны ойлголтууд. Долларын 100-ны нэг буюу цент тутамд ногдох хувиар илэрхийлдэг percent гэж оросоор процент гэх хэмжүүр бий. Магадлал нь 1 гэдэг тоонд эзлэх хувиар тооцдог. Жишээ нь би шинээр авсан шүдэнзний хайрцагнаас нэг бүтэн шүдэнз авч зурахад асах магадлал бараг 1 байна. 1 шүдэнз зураад 1 л шүдэнз асна. Би шагайг орхиё. 4 талаараа буух ба онхыг 5 дахь тал гэвэл аль нэг нь буух магадлал 1/5 болно.
Зочин 2022-06-11 203.91.115.56
Онцлон авч буй үзэгдлийн тоог нийт боломжит хувилбарын тоонд хувааж буй юм. Ийм учраас хувиар илэрхийлэгдэхгүй. Харин 3 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн эмгэг шинж чанар илрэлтэй, 1000 удаагийн төрөлтөд нярайн эндэгдэл төд гэх мэтээр магадлалыг илэрхийлдэг. Их хурал дотор нормаль бус төлөвшилтэй 14 хүн байна. Тэгвэл солиотой гишүүний илрэх магадлал 14/76 болно. Хувь биш. Магадлал. Заавал илрэнэ гэхгүй. Гэхдээ магадгүй гэж байгаа юм. Энэ тоо нь нийт үзэгдлийн тоо олшрох тусам тогтворждог.
Зочин 2022-06-11 203.91.115.46
Одоо хувь магадлал хоёроо зэрэгцүүлье. Энэ удаагийн сонгогдсон их хурлын гишүүдийн 20 хувь нь ямар нэг байдлаар сэтгэцийн асуудалтай байна. Процентоор. Тэгвэл магадлалаар юуг хэмжих вэ? Ийм асуулт дэвшүүлье. Тухайн сонгуулиар их хурал бүрдэх бүрт тэнд тодорхой тооны гарцаагүй солиотой нөхөд үргэлж байсан. Зэнээ, Дашбалбар, Дашзэгвэ, Арвин, Гүндалай, Жавхлан, Батзандан, Билэгт гэх мэт. Тэгвэл тухайн парламентийн гишүүдийг Монгол орны өнцөг булан бүрээс ямар ч түүврийн аргаар сонгосон дор хаяж 1 с
Зочин 2022-06-11 203.91.115.46
олиойтой хүн, 2-3 сэтгэцийн асуудалтай хүн, мөн тооны төлөвшлийн асуудалтай хүн, боловсролгүй гарууд сонгогдох магадлал бараг 1-тэй тэнцүү. Үүнийг процентоор илэрхийлэх аргагүй байгаа биз дээ? 1 гэдэг чинь баараггүй, гарцаагүй гэсэн үг. Ялгаатай хэмжигдэхүүнүүд байгаа биз дээ? Жавхлан гэдэг кэйс сонгож аваад ядаж 1 гэдэг үзэгдлийн тоог Жавхлангийн тоонд хуваачихъя. 1 гарч байна. Өөр парламентийн тохиолдолд бодит үзэгдэл нь Гүндалай байна. Энийг ядаж 1 гэдэг сонголтонд харьцуулъя. Үр дүн нь 1. Ба
Зочин 2022-06-11 203.91.115.46
араггүй тохиолдолд ядаж нэг солиотой буюу өөрийгөө хянах чадваргүй гар сонгогдож байна. Эхээс харшил удамшуулан авч төрөх магадлал жишээ нь 10 төрөлт тутамд 4 ч байдаг юмуу, 2/5 Гэх мэт. Энэ бол магадлалаараа харьцангуй ихдээ орно. Дараагийн сонгуулийн дараа Ман хуваагдах магадлал 1/6. Энэ бас л өндөр үзүүлэлт. Дауны синдромтой хүүхэд төрөх магадлал ойролцоогоор 1/1000, үнэхээр далдыг мэдэрдэг хүн төрөх магадлал 1/120,000,000. Маш бага. Гэх мэт.
Mal 2022-06-11 66.181.161.66
Bitii chaa l daa haha
Зочин 2022-06-11 95.161.227.14
Тоостой газар очвол тоосны харшил хөдөлнө гэнээ. Өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг хахаха