"Их 7" бүлэг Хирошимагийн хохирогчидтой уулзана

Хуучирсан мэдээ: 2022.06.11-нд нийтлэгдсэн

"Их 7" бүлэг Хирошимагийн хохирогчидтой уулзана

"Их 7" бүлэг Хирошимагийн хохирогчидтой уулзана

“Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалт ирэх онд Япон улсад болно. Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида бүлгийн удирдагчдыг Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүстэй уулзуулах талаар төлөвлөж байна. Тэрбээр Хирошима хотын дарга Казүми Мацүитэй уулзахдаа цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохыг нэн тэргүүнд зорьж байна гэдгээ илэрхийлсэн.

Харин Казүми Мацүи 1945 оны атомын бөмбөгдөлтийн дурсгалын музейд удирдагчдыг хүлээж авахад бэлэн байгаагаа хэлжээ. Мөн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүстэй уулзахыг хотын удирдлагууд хүссэн байна.

Орос, Украины дайны дараа дэлхий дахинд цөмийн зэвсгийн аюул улам ойрхон болсон. Тиймээс 2023 онд болох “Их-7”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар бол Хирошима хот гэж бодож Кишида сонгосон байна. Энэхүү сонголтыг хийхэд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены дэмжлэг ч мөн байжээ. “Их-7”-ийн удирдагчид өнгөрсөн сард Токиод биечлэн уулзах үеэр Кишида энэ саналаа хэлж, Их Британи, Франц зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүд сайшаан хүлээж авсан байна.

“Их-7” бүлэг аюулгүй байдлын салбарт тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг Кишида онцолсон. Тэрбээр дайн дажинтай байгаа энэ үед Япон улс дэлхийн хэмжээний уулзалтыг энх тайвны төлөөх уулзалт болгож манлайлна гэжээ.

Хирошима хот нь 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ-ын хаясан атомын бөмбөгөнд өртөж, 140 мянга орчим хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж