Украины Киев хотод Орос цэргүүдийн үлдээсэн эд зүйлсээр музей нээжээ. “Ukraine – Crucifixion” нэртэй уг үзэсгэлэнг Аугаа эх орны дайны музей гэгддэг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн музейд дэлгэв.
Фронтын шугамд амь үрэгдсэн орос цэргүүдийн хувийн тэмдэглэл, бичиг баримт зэрэг зүйлсийг шилэн хоргоны цаана дэлгэжээ. Түүнчлэн Киевийн хойд хэсэгт орхигдсон хүнсний бүтээгдэхүүн, дуулга, пуужингийн хэлтэрхий болон бусад эд зүйлсийг ч үзүүлсэн байна. Эдгээр нь цус урсгасан дайны чухал түүхэн баримт болох юм.
“Энэ үзэсгэлэнгээс дайныг мэдэрч, харж болно. Цэргүүдийн үлдээсэн бичиг баримтнаас тэднийг хэчнээн залуу байсныг харж болно. Машиных нь бичиг баримтнаас хаа хол Сибирээс ирсэн гэдгийг нь үзэх боломжтой” гэж үзэсгэлэнгийн зохион байгуулагч Юрий Савчук хэллээ.
Олдворуудыг дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 5-ны хооронд цуглуулжээ. Ингээд тавдугаар сарын 8-нд засгийн газрын тусламжтайгаар үзэсгэлэнг нээсэн байна. Үзэсгэлэнд цэргүүдийн үлдээсэн эд зүйлсээс гадна Украины зураачдын дайны тухай уран бүтээлүүдийг дэлгэжээ.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ