Европын орнуудын дээгүүр ниссэн нууцлаг нисгэгчийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.11-нд нийтлэгдсэн

Европын орнуудын дээгүүр ниссэн нууцлаг нисгэгчийг хайж байна

Европын орнуудын дээгүүр ниссэн нууцлаг нисгэгчийг хайж байна

Болгарын эрх баригчид Европын хэд хэдэн орны дээгүүр зөвшөөрөлгүй ниссэн нууцлаг нисгэгчийг хайж байна. Тодруулбал, Лхагва гаригийн орой тус улсын агаарын орон зайд үл таних жижиг оврын нисэх онгоц илэрчээ. Тиймээс батлан хамгаалахын хүчнийхэн нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

“Хоёр хүний суудалтай “Beechcraft” онгоц Унгараас хөдөлж, Польш, Словакийн дээгүүр ниссэн бололтой” гэж Болгарын Дотоод хэргийн сайд Бойка Рашков мэдэгдэв. Улмаар Серби, Румын улсуудын агаарын орон зай руу хэсэгхэн хугацаанд нэвтэрсний эцэст Хар тэнгисийн ойролцоо газардсан байж магадгүй гэлээ.

Унгар, Румыны агаарын орон зайд нэвтрэх үед нь тус улсуудын дөрвөн сөнөөгч онгоц саатуулах оролдлого хийж, Болгар луу нэвтрэх хүртэл нь дагаж явжээ. Болгар луу нэвтрэх үедээ нэлээн нам өндөрт, бага хурдтай нисч байсан гэв.

Онгоцыг эцэст нь Буховци хотын зүүн хойд хэсэгт байрлах хувийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасаас олсон байна. Энэ нь 60 жилийн настай онгоц байсан бөгөөд брезентээр хучаад орхисон байжээ. Нисгэгч нь ор мөргүй алга болсон тул Варна хотын прокурорын газар уг хэргийн мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн байна.

Сэжигтэй онгоц нислэгийн төлөвлөгөөнд огт ороогүй ба дамжуулагчаа идэвхгүй болгож, радио мессеж, дүрст дохионд хариу өгөөгүй гэдгийг Болгарын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж