Барселонаг аврахад 500 сая евро шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Барселонаг аврахад 500 сая евро шаардлагатай

Барселонаг аврахад 500 сая евро шаардлагатай

Барселонагийн санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Эдуард Ромеу багийнхаа санхүүгийн нөхцөл байдлыг танилцуулжээ. Түүний хэлснээр баг нь санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа гэнэ.

Тэрбээр ярихдаа “Асуудал хүнд байгаа ч бид өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хаана байгаагаа, асуудал юунд байгааг олж мэдсэн. Бид юу болж байгааг мэдэж байна. Өмнөх удирдлагын сахилга сул байдлаас болж бид хүнд цохилтод өртсөн. 500 сая еврогийн алдагдалтай байна. Хэрэв бид юу ч хийхгүй бол дахин 150 сая орчмын алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Өмнө хэлсэнчлэн асуудлыг шийдье гэвэл 500 сая хэрэгтэй байна. Энэ л Барсаг аварна” гэжээ.

Барселона клуб зургадугаар сарын 16-нд бүх гишүүдийн ээлжит бус хурал зарлажээ. Энэхүү хурлаар Барсагийн лиценз, мерчандайз, ирээдүйн телевизийн гэрээнүүдийг худалдах талаар санал хураах аж. Хэрэв худалдаалахыг дэмжвэл ойролцоогоор 700 сая еврогийн ашиг олох боломжтой гэнэ.

Барселона клуб одоогоор хоёр ч тоглогчтой гэрээ байгуулсан гэгдэж байгаа ч санхүүгийн байдал нь хүнд байгаа учир албан ёсоор бүртгүүлж, танилцуулж чадахгүй байна. Тодруулбал, Каталоны баг Италийн АС Миланаас Фрэнк Кесси болон Английн Челсигээс Андреас Кристенсен нарыг үнэгүй худалдан авчээ.

Серхио Бускетс, Хорди Алба, Жерард Пике нар клубынхээ төлөө Ла лигийн цалингийн цэст тааруулан цалингаа хасах шаардлагатай болсон.

Каталоны баг өнгөрсөн улирал дөрвөн тоглогч худалдан авсан ч тэдний төлбөрийн үлдэгдэл 98 сая фунт байна. Мөн Өмнөд Америкт ажиллаж байсан скаутад 8 сая еврогийн цалин өгч байжээ. Энэ мэт санхүүгийн үргүй зардлууд тус багийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан хэрэг.

Тэд цус алдалтыг зогсоохын тулд саяхан хөгжмийн стрийминг үйлчилгээ үзүүлэгч “Spotify”-тай дөрвөн жилийн 280 сая еврогийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Швед компанийн лого тус клубын өмсгөл, бэлтгэлийн хувцас дээр байрлахаас гадна цэнгэлдэхээ “Spotify Camp Nou” гэж нэрлэх болсон.

Сүүлд л гэхэд Барселона цэнгэлдэх дотроо хуримын арга хэмжээ зохион байгуулдаг болов. 25-50 хүн хүлээн авах жижиг хурим Камп Ноу цэнгэлдэхэд хийхэд 1600 мянган евро болох бол 300-1000 хүн хүлээн авах хурим 13,500 евро ажээ.

Мөн Камп Ноуд нэг цаг хөлбөмбөг тоглоход хүний 300 евро гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж