“Цемент шохой” ХК-ийн 2.7 тэрбум энгийн хувьцааг бүртгэлээс хаслаа

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

“Цемент шохой” ХК-ийн 2.7 тэрбум энгийн хувьцааг бүртгэлээс хаслаа

“Цемент шохой” ХК-ийн 2.7 тэрбум энгийн хувьцааг бүртгэлээс хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 173 тоот тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 9/2397 тоот үүрэг даалгаврыг тус тус үндэслэн "Цемент шохой" ХК-ийн энгийн хувьцааны тоог хасч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Цемент шохой" ХК-ийн 2017 оны аравдугаар сарын 19-ний өдрийн А/195 тоот тушаалаар өрийг хувьцаагаар солих зорилгоор нэмж гаргасан 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,751,388,203 ширхэг энгийн хувьцаа, 2018 оны долдугаар сарын 20-ны өдрийн А/89 тоот тушаалаар хаалттай хүрээнд санал болгон гаргасан 100 төгрөгийн үнийн дүн бүхий 6,000,000 ширхэг энгийн хувьцаа буюу нийт 2,757,388,203 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасчээ. Улмаар тус хувьцаат компанийн хувьцааг 119,452,690 ширхэг болгон бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж