Covid-19-ийн хязгаарлалтын улмаас зэсийн үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн хязгаарлалтын улмаас зэсийн үнэ буурав

Covid-19-ийн хязгаарлалтын улмаас зэсийн үнэ буурав

Covid-19 цар тахлын улмаас өнгөрсөн Пүрэв гариг (2022.06.09)-т Шанхай хотын зарим дүүрэгт хязгаарлалт тогтоосны дараа зэсийн үнэ буурав. Гурван сая гаруй хүн амтай Бээжин хотын хамгийн том Чаоян дүүргийн цэнгээний газрууд, интернэт, кафе, бааруудаас өнгөрсөн Пүрэв гаригт цар тахлын халдварын тохиолдлууд илэрсэний улмаас ийнхүү үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарчээ.

Нью-Йоркийн Comex металлын бирж дээр өнгөрсөн Пүрэв гаригт зэсийн долдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ тонн нь 9623 ам.доллар (нэг фунт нь 4374 ам.доллар)-т хүрч, нэг өдрийн дотор ханш нь 1.8 хувиар сулрав.

Өнгөрсөн Пүрэв гаригт гарсан мэдээллээс харахад, Covid-19-ийн хязгаарлалт ихээхэн нөлөөлж, Хятадын экспорт тавдугаар сард хоёр оронтой тоогоор өссөн нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай холбоотой таамаглалыг эвджээ.

Тавдугаар сард зэсийн импорт оны эхэн үетэй харьцуулахад доод түвшинд хүрсэн бол зэсийн баяжмалын худалдан авалт 2.19 сая тонн болон дээд амжилт тогтоож, тус улсын дотоодын зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсээр байгаа аж.

Эх сурвалж: MINING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж