Төрийн өмчийн компаниуд 18 их наядын өр, төлбөртэй

Хуучирсан мэдээ: 2022.06.11-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн компаниуд 18 их наядын өр, төлбөртэй

Төрийн өмчийн компаниуд 18 их наядын өр, төлбөртэй

Засгийн газраас төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, заримыг нь хувьчлах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. 2021 оны эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 860 тэрбум төгрөг, цэвэр ашгийн хэмжээ 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн гэсэн үг юм.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компанийн үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадаг. Гэтэл эндээс харахад нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа аж. Үүнээс  “Эрдэс Монгол нэгдэл” 5,4 их наяд, Төрийн банк 3,4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, “Монголын төмөр зам” ТӨХК 1.5 их наяд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй.

Түүнчлэн хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.1 их наяд төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл”  1.5 их наяд төгрөгөөр удаалж байна. Харин хамгийн их ашигтай ажилласан нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бөгөөд 901 тэрбум төгрөгөөр тэргүүлжээ. Тэгвэл “Эрдэнэс Монголын нэгдэл” 126 тэрбум, “Монголросцветмет” ТӨҮГ 85 тэрбум, “Улаанбаатар төмөр зам”  69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Б.ЭНХСАНАА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж