“Бид 11 жилийн өмнө нутагтаа Филиппинийг хожиж байсан”

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

“Бид 11 жилийн өмнө нутагтаа Филиппинийг хожиж байсан”

“Бид 11 жилийн өмнө нутагтаа Филиппинийг хожиж байсан”

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөөх эцсийн шатны “В” хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд маргааш/2022.06.11/ болно. “В” хэсэгт Монгол, Палестин, Йемен, Филиппин зэрэг дөрвөн улс багтсан билээ.

Эхний тоглолтдоо манай шигшээ баг Палестины эсрэг эцсийн мөчид торгуулийн цохилт алдаж, харамсалтай хожигдол хүлээсэн. Тэгвэл хоёр дахь тоглолтоо Филиппиний эсрэг хийх гэж байна.

Тоглолтын өмнө Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка “Өмнөх тоглолтын сүүлийн 10 минутыг дурсмааргүй байна. Гэхдээ миний бодлоор тэр бол торгуулийн цохилт байгаагүй. Гэсэн ч бид бууж өгөхгүй, бидний өмнө хожих хэрэгтэй хоёр тоглолт байна. Бид илүү урагш довтолж тоглоно. Хамгаалалтын гурвалжин сайн ажиллаж байгаа учир өрсөлдөгч багийн түлхүүр тоглогч болон довтолгооноос айхгүй байна. Гол нь бид олон боломж гаргаж урагшаа тоглох шаардлагатай боллоо” гэв.

Харин шигшээ багийн довтлогч Н.Наранболд “Дасгалжуулагчийн олгосон минут бүр багтаа тус нэмэр болохын төлөө тоглоно. Бид 11 жилийн өмнө нутагтаа тоглоод Филиппиний шигшээг хожиж байсан. Тэр үеэс чансаа болон ур чадвар их өөрчлөгдсөн. Бид хожихыг үгүйсгэх зүйл байхгүй. Шигшээ баг маань их залуужсан. Миний хувьд аль хэдийнэ туршлагатай тоглогчдын нэг болсон байна. Сэрүүхэн өдөр ч гэсэн хөгжөөн дэмжигч та бүхэн дулаахан хувцсаа өмсөөд бидэнтэй цуг байгаарай” гэжээ.

Филиппиний шигшээ баг Английн Чемпионшип болон Германы Бундеслигт тоглодог тамирчид бий. Тодруулбал, тус багийн хаалгач Нейл Этериж нь Бирмингем Ситид, довтлогч Геррит Холтманн нь Бохум багуудад тус тус хүчин зүтгэдэг. Тэд эхний тоглолтоо Йементэй хийж, 0:0 гэсэн харьцаатай тэнцсэн юм.

Та бүхэндээ тоглолтын хуваарь болон хүснэгтийн байдлыг танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж