Дэлхийн топ бирж дээр IHC арилжаалагдана

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн топ бирж дээр IHC арилжаалагдана

Дэлхийн топ бирж дээр IHC арилжаалагдана

Өнгөрөгч ням гариг буюу 6-р сарын 5-ны өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд мянга мянга залуусыг цуглуулсан “Small to BIG” арга хэмжээ болж өндөрлөлөө. Ихбит компанийн зүгээс IHC комюнитидаа зориулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хамгийн чухал гэнэтийн бэлэг нь дэлхийн шилдэг “Tier 1” exchange болох KuCoin дээр IHC арилжаалагдаж эхлэхээ зарласан явдал байсан юм. “Tier 1” бирж нь нэгдүгээр зэрэглэлийн бирж гэсэн утгатай бөгөөд, дэлхий дээрх хамгийн аюулгүй, нэр хүндтэй, хэрэглэгч ихтэй томоохон крипто биржүүд байдаг ба өдөр бүр маш өндөр арилжааны хэмжээ, урсгал, хөрвөх чадвартай байдаг байна.

Мөн Small to BIG-ийн тайзан дээр 103,000,000,000 IHC-г шатаасан нь энэхүү арга хэмжээний бас нэгэн онцлох үйл явдал болсон юм.

Арга хэмжээний үеэр залууст зориулан крипто зах зээл, блокчэйний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэснээс гадна хамтлаг дуучдын тоглолтоор тэнд цугларсан хүмүүст гэнэтийн бэлэг барин залуус бүтэн өдрийн турш цагийг зугаатай өнгөрүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй дэлхийн жишигт нийцсэн X-Meta крипто бирж, монголын сагсан бөмбөгийн Дээд Лигийн IHC Apes баг, монголын E-sports-ын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй IHC E-Sports, хадгалангаа өгөөж хүртэх боломжтой IH Wallet аппликейшн нарын "BOOTH"-үүдээр зочлон хүмүүс хүссэн мэдээллээ цаг тухайд нь авч байлаа.

Энэ дашрамд хэлэхэд, 2017 оны 9-р сард үүсгэн байгуулагдаж байсан  KuCoin нь дэлхийн топ 5 крипто биржүүдийн нэг бөгөөд 200 гаруй орны 10 сая гаруй хэрэглэгчтэй томоохон бирж юм. Тэгвэл өнөөдөр 18:00 цагаас KuCoin бирж дээр IHC арилжаалагдаж эхлэх юм. Мөн Ихбитийн залуус өнөө орой бас нэгэн томоохон мэдээллийг задлахаар төлөвлөж байгаа юм байна. Тэдний задлах дараагийн Surprise юу байх бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж