Дэлхийн ертөнц хүний санаанд оромгүй эсвэл хэнийг ч анзаардаггүй сонин, содон зүйлсээр дүүрэн. Бидний тэр бүр анзаардаггүй, мэддэггүй олон сонирхолтой зүйлс байдгийг бид энэ удаад онцлов.
- Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараа хүний бие 3 бөөртэй болдог. АНУ-д жилдээ 31 сая гаруй хүн бөөрний архаг өвчнөөр өвдөж, мэс засал хийлгэдэг. Нас баралтын шалтгааны есдүгээрт энэ өвчин бичигддэг байна. Гэвч хамгийн сонирхолтой нь мэс засалчид ихэнхдээ өвчилсөн бөөрийг авалгүй байранд нь үлдээж, донорын бөөрийг суулгадаг.
- "Том Жерри хоёр" хүүхэлдэйн киног анх "Жаспер Жинкс хоёр" гэж нэрлэж байжээ.
- Номхон далайд Техасын газар нутгийг хоёр нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хогон арал байдаг.
- Австрали улсад байдаг нэгэн нуур яг л ягаан бохь шиг өнгөтэй. Австрали улсад байгалийн үзэсгэлэнт газрууд маш олон бий ч Хиллер нэртэй нуур хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Хиллер нуурыг дээрээс харахад ягаан бохь шиг өнгөтэй харагддаг төдийгүй яагаад ингэж харагддаг нь нууц хэвээр байна.
- Далайн дээрэмчид гэмтсэн нүдээ нуух гэж эсвэл нүдгүйгээсээ болж нүдний хаалт зүүдэггүй. Бараг бүх хүмүүс ингэж боддог нь гарцаагүй биз. Гэвч далайн дээрэмчид шөнөөр аян замд явахдаа илүү сайн харахын тулд нүдний хаалт зүүдэг гэнэ.
- Хүний дээрээс наргил модны самар унаж амь насанд нь хүрэх тохиолдол аварга махчин загас хүн идэхээс илүү олон байдаг. Дэлхий даяар ийм тохиолдол нэг жилд 150 орчим гардаг бол аварга махчин загас 10 хүний аминд хүрдэг байна.
- Бархасбадь гариг дээр алмаазаар бороо ордог. Зарим судлаачдын хэлж буйгаар үнэхээр алмаазан бороо ордог ажээ. Бархасбадь болон Санчир гаригийн агаар мандал нь нягт ихтэй байдаг. Мөн агаар мандлын өндөр даралтат дулаан нь үүлэн дэх нүүрстөрөгчийг шахснаар алмаазан бороо ордог.
- Алдарт зураач Винсент Ван Гог амьдралынхаа туршид ганц л уран зураг зарсан байдаг. Бүх цаг үеийн хамгийн алдартай зураачдын тоонд зүй ёсоор багтдаг Ван Гог-ын нэр алдар түүнийг нас барсны дараа л ирсэн юм. Түүнийг алдар хүндийн оргилд хүргэсэн ""Одтой шөнө" зураг нь бус “Усан үзмийн талбай” гэх зураг нь 400 франкаар зарагдаж байв.
- Орчин үеийн компьютерын гарыг удаан бичихэд зориулж бүтээсэн. Бид бүгдийн хэрэглэдэг "QWERTY" товчлууртай компьютерын гарыг анх Кристофер Шоалс 1874 онд шинэ бичгийн машинд зориулж нээсэн. Харамсалтай нь товчлуурууд нь гацах хандлагатай байсан тул Шоалс бичээчдийг удаашруулахын тулд хамгийн түгээмэл хэрэглэгддэг үсгүүдийг хол зайд байрлуулжээ.
- Хүн болон анаашны хүзүүний ясны тоо тэнцүү байдаг. Анаашны хүзүүний урт 180 орчим см, харин хүнийх ердөө 10 см урттай. Гэсэн хэдий ч хүзүүндээ адилхан 7 ястай байдаг аж.
- Саудын Араб улс Австралиас элс, тэмээ худалдаж авдаг.
- Орчин үеийн хүмүүс бүхэл бүтэн 19 дүгээр зууны турш дарж байсан зурагнаас ч илүү их зургийг өдгөө хоёр минут тутамд дарж байна.
- Толгойгүй хэдий ч 18 сарын турш амьдарсан тахиа байдаг. Тодруулбал, 1945 онд Колорадо мужийн нэгэн фермер оройн хоолондоо тахиа идэхээр гарч тахианыхаа толгойг тасдсан боловч хүзүүнийх нь судсыг дайруулж тасдаагүй учир амьд үлджээ. Фермер түүнийг “Мэжик Майк” хэмээн нэрлэжээ. Сонирхолтой нь тэрээр тахиагаа идэхийн оронд 18 сарын турш нүдний дусаагуур ашиглан хооллосон байна.
- Дэлхийн хамгийн том цөл цасаар хучигдсан байдаг. Алдарт Сахарын цөлийг хамгийн том нь гэж бодож байсан ч эндүүрч явжээ. Сахарын цөл 3.5 сая хавтгай дөрвөлжин миль талбайг эзэлдэг бол Антарктидын цөл нь 5.5 хавтгай дөрвөлжин миль юм. Хур бороо ордоггүй л бол тухайн бүс нутгийг цөл гэж тооцох учир Антарктидын цас нь өөрөө цөл гэсэн үг ажээ.
- Сансарт байдаг одноос ч илүү их мод дэлхийд байдаг. Дэлхий дээр гурван их наяд мод байдаг ч Сүүн замд ердөө 300-400 тэрбум од бий.
- Хэрэв та мэргэн буудагчийн суманд оногдвол буун дууг сонсохоосоо өмнө үхнэ. Дууны хурд 343 метр/секунд байдаг. Харин винтовоос буудсан сумны хурд 762 метр/секунд ажээ.
- 175 сая жилийн дараа нэг хоног 25 цагтай болно.
- Науру бол дэлхий дээрх цорын ганц нийслэл хотгүй улс юм.
- Цагаан баавгайн үс үнэн хэрэгтээ цагаан өнгөтэй биш.
- Лондон хот ердөө 9 мянган хүн амтай.
Эх сурвалж: READER’S DIGEST
Г.БҮЖИНЛХАМ