“Сэтгүүлчийн биед халдсан цагдааг шалгана”

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

“Сэтгүүлчийн биед халдсан цагдааг шалгана”

Нийслэл хотын захиргаанаас Зайсангийн аманд барьсан шавар гэрийг буулгасан асуудлын талаар мэдээлэл өгч байна.

Хотын даргын ахлах зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Өчигдөр Зайсангийн амны ногоон бүсэд нэвтрэх орц гарцыг эксватороор хаасан нөхцөл байдал үүссэн. Долоо хоногт 6-7 мянган аялагч тухайн бүст очдог. Тухайн бүст хүн бэртэж цагдаа, онцгой байдлыг оруулахгүй нөхцөл байдал үүссэн. Иргэдээс ирсэн гомдлын дагуу ногоон байгууламжийг бидний яриад буй "Энигма", МҮИС-тай холбоотой байгууллага Зайсангийн орчимд арав хүрэхгүй га талбайг ашигладаг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн хүрээнд барилга барихгүй ашигладаг. Гэтэл уг бүсэд цар тахлын үед гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага ирж байсан. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдийг цуглуулж буруу зөрүү зүйл хийдэг болсон байсан. Тиймээс зөвшөөрөлгүй барилгыг Газрын тухай хуулийн дагуу шавар гэрийг буулгасан.

Өчигдөр гарц, орцыг хаасан зөрчлийг арилгасан. Даварсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө холбогдох байгууллага арга хэмжээ авсан. Энэ байгууллага удаа дараа шаардлага зөрчсөн. Баянгол дүүрэгт дөрвөн удаа газар хууль бусаар авсан. Улстөрчдөөр дамжуулж, шүүхэд нөлөөлж, хуулийн дээгүүр давсан байна. Энэ мэт газрын мафитай, тэднийг өмгөөлж хамгаалдаг улстөрчидтэй хатуу тэмцэнэ. Хотын удирдлага уг газрыг чөлөөлж тохижуулах асуудлыг энэ жилдээ дуусгана. Дархан цаазат газарт хууль зөрчиж, хуулийн дээгүүр давдаг асуудлыг дахин гаргуулахгүй. Улаанбаатар хотын эрх зүйн тухай байдлын хуульд зааснаар тууштай ажиллана. Үүнээсээ няцахгүй, ухрахгүй. Н.Бадамжунай тэргүүтэй мафийн хүмүүстэй тэмцэнэ. Газрын төлбөрийн зөрчил гэхэд тэрбум гаруй төлбөр байгаа. Үүнийг хамгаалж, өмгөөлж хамтарч ажилладаг улстөрчдөд хэлэхэд нийслэлээс та нартай хатуу тэмцэнэ. Зайсангийн аманд хууль зөрчсөн барилгыг буулгах ажил бүгд хуулийн дагуу явсан. Зарим нь нурж унахад бэлэн болсон байсан. Жоохон хүүхэд саваагүйтэж яваад гэмтэж бэртэх, амь насанд нь аюул учирвал юу болох уу. Цаашид нийслэлчүүдэд зориулж амралт зугаалгын газар бий болгоно. Энэ ажлын хүрээнд 4800 гаруй гараашийг буулгасан. Энэ ажлыг нийслэлчүүд сайн дэмжиж байгаа. Харин хуулийн дээгүүр давдаг хууль зөрчдөг улстөрчдийн гар хөл болсон Энигма, МҮИС-ийн улстөрчдөөр дамжуулж хуулиас давж байна.

ЦАГДААГИЙН ЭНГЭРИЙН КАМЕРЫН БИЧЛЭГИЙГ ШАЛГАНА

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.БААТАРХҮҮ:

-Цагдаагийн байгууллага санаачилгаараа тэнд очиж үйл ажиллагаа явуулаагүй. Гарсан захирамжийн үүднээс хяналт тавсан. Согтуу байсан, машин түрсэн хүмүүсийг шалгасан. Машинаараа түрсэн асуудал гарсан. Дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Хоёр талын байр суурь маргаантай асуудал гарсан. Тэр дунд нь хэвлэл мэдээллийн ажилтнууд байсан. Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмаа өчигдөр надтай холбогдсон. Сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй хэмээн дүүрэгт дэх цагдаагийн газарт хэрэг нээсэн. Гэмтлийн зэрэг тогтоох, холбогдох үйл ажиллагаа явагдана. Сэтгүүлчийн бичсэнчлэн ЦЕГ дотоод албаны шалгалт хийнэ. Хэн нэгний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй. Сэтгүүлчийн гомдолтой холбоотой асуудлыг мөрдөн байцаах тасагт хийнэ. Гэм буруугийн асуудлыг ярихад эрт байна. Тодорхой хугацаанд шалгалт хийгээд хариулт өгнө.

МХЕГ-ын дэд дарга С.ДАВААСҮРЭН:

-2017 онд уг газрыг “Энигма” анх авч байсан. Одоо МҮИС-д харьяалагддаг. Тэрбум гаруй газрын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Дархан цаазат газарт сургуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Өөрсдөө болохоор аялал жуулчлал явуулах гэж байсан газрыг буулгалаа гэдэг. Гэтэл төлбөрөө төлөх болохоор их дээд сургууль гэсэн статусаас хандаж, төлбөрөөс татгалздаг. Өөрөөр хэлбэл сургууль гэдгээр төлбөрөөс зугтаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байсан. Сайд асан Д.Оюунхоролыг байхад буулгах санал хүргүүлж байсан. Жилийн өмнө гэр нураах, буулгах санамж өгсөн. Тэр дагуу буулгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж