Дуучин Хайри Стайлстай адилхан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Дуучин Хайри Стайлстай адилхан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Дуучин Хайри Стайлстай адилхан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж  байна

Жейк О’Брайен гэх 20 настай шоронгоос оргосон гэмт этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж, зургийг нь цахим сүлжээн дээр тавьжээ. Түүнийг харсан, таньж мэддэг хүн байвал холбоо барих утас зэргийг нийтэлсэн байна. Гэвч нөхцөл байдал эргэж, гэмт этгээд 28 настай “One Direction” хамтлагийн дуучин асан Харри Стайлстай адилхан төрхтэй гэж яригдах болов. Жейк О’Брайеныг хүмүүс эрэн сурвалжлахаас илүү Харри Стайлстай хэт адилхан зэргээр хошигнох болсон байна. Фейсбүүкийн нэгэн хэрэглэгч "Харри Стайлс сүүлийн үед их царай алджээ" гэж хошигнож байсан бол Памела Куинн гэмт этгээд О’Брайеныг "Шөнөжин уугаад шартсан Харри шиг харагдаж байна" гэв. Интернэт сүлжээ хэрэглэгчид цагдаа нарыг "One Direction" хамтлагийн гишүүдээс Жейк О’Брайеныг асуу гэх мэтээр уриалж, хошигнож байгаа юм. Хөлбөмбөгийн тоглогч Колин Никсон "Ковид Харри Стайлсыг хүчтэй цохив" гэж мөн хошигножээ.

Эх сурвалж: The Sun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж