Жимс, ногооны ачилтыг маргаашаас үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Жимс, ногооны ачилтыг маргаашаас үргэлжлүүлнэ

Жимс, ногооны ачилтыг маргаашаас үргэлжлүүлнэ

Эрээн боомтод найм хоногийн өмнө Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотой Монгол руу гардаг чингэлэгт ачилт тэг зогсоод буй.  Энэ талаар ГХЯ-наас тодруулахад  "Халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод хязгаарлалт тогтоосон. Батлагдсан тохиолдол одоогоор 376 болж нэмэгдээд байна. Цаашид шинж тэмдэггүй тохиолдол өсөх эрсдэлтэй учраас хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа.

Одоогоор төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн чингэлгүүдийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсооно.

Гэхдээ Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилтыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. 2022 оны зургадугаар сарын 11-нээс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээ мэдэгдсэн" гэв.

Тус яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд "300 чингэлгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан. Эдгээрийн 10-15 нь жимс, ногоо байсан. Энэ ачилт бүрэн зогссон. Эхний ээлжид нарийн ногоо, жимс, жимсгэний терминалын ажилчдын тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан" гэсэн юм. Өнөөдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тэг  цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж