Мариупольд холер өвчин дэгдэж буйг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Мариупольд холер өвчин дэгдэж буйг анхаарууллаа

Мариупольд холер өвчин дэгдэж буйг анхаарууллаа

Украины эзлэгдсэн хот Мариупольд иргэдийн эрүүл мэнд эрсдэлд ороод буйг тус хотын орлогч дарга Сергей Орлов мэдэгдлээ. Сергей Орлов өөрөө Мариупольд байхаа больсон аж.

Одоогоор Мариуполь хотод 100 мянга орчим оршин суугч байна. Төвлөрсөн ус, ариун цэврийн байгууламж ажиллахгүй байгаа, балгас болсон байшин барилгуудын дунд олон цогцос байгаа зэргээс шалтгаалаад холер өвчин дэгдэх аюултай болжээ. Мөн эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байгаа тул өвчин дэгдэх бүрэн боломжтой гэж Сергей Орлов хэллээ.

“Украинд хүмүүнлэгийн тусламж хүрэх замуудыг оросууд хаасаар байна. Улаан загалмай, ДЭМБ, НҮБ зэрэг хүмүүнлэгийн байгууллага тэнд ажиллах боломжгүй байна. Манай иргэд Оросын эзлэн түрэмгийлэгчдээс бага зэрэг хүмүүнлэгийн тусламж авч буй хэдий ч энэ нь дэндүү бага хэмжээтэй. Бидэнд шаардлагатай хоол хүнс, усны аравны нэг л байдаг гэхэд болно” гэж хотын орлогч дарга мэдэгдэв.

Херсон хотод эмийн хомсдол нэн их байгаа бол Мариупольд холер тусч, тусгаарлагдсан тохиолдлууд өнгөрсөн сараас эхлэн бүртгэгдээд байгааг “BBC” агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж