Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөх болсон талаараа бахархан бичжээ. Тэрбээр “Миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэргэд дахь эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөхөөр ажиллах боллоо. Надад итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа.
Монгол иргэнээ алив өвчнөөс эрт сэргийлэх, чадварлаг хүний нөөцөөр эрсдэлгүй, чанартай, хүртээмжтэй, эмнэлгийн тусламжийг эх орондоо авах боломжийг бүрдүүлэхэд нотолгоо судалгаанд тулгуурлан та бүхний санал хүсэлтийг анхаарч ажиллах болно” гэлээ.
А.Цогцэцэг нь 2016 онд сайдаар ажиллаж улмаар хувийн эмнэлэгтээ ажиллах болсон. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй юм. 2003 оноос Зуун айл дахь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэдэг.