Хуванцраар хооллогч шавжийн авгалдай нь дахин боловсруулалтад хувьсгал хийхэд тусална гэж эрдэмтэд үзэж байна. Австралийн эрдэмтэд супер өт гэгддэг “Zophobas morio” нь полистирол агуулсан хоол хүнсээр амьдрах чадвартай болохыг тогтоожээ. Тус авгалдай нь гэдэсний ферментээр хуванцрыг шингээдэг байна. Энэ нь дахин боловсруулалтад ахиц дэвшил гаргахад чухал ач холбогдолтой гэж судлаачид хэлэв. Доктор Крис Ринке "Супер өт нь дахин боловсруулах мини үйлдвэртэй адил полистиролыг амаараа хэрчиж, гэдэс доторх бактерийг тэжээдэг" гэж хэлэв. Квинсландын их сургуулийн баг гурван бүлгийн супер өтийг гурван долоо хоногийн турш өөр өөр хоолоор тэжээжээ. Полистирол идсэн багц өтнүүд нь улам таргалж, амьдрах идэвхтэй болсон байна. Супер өтний гэдсэнд байдаг хэд хэдэн фермент полистирол болон стиролыг задлах чадвартай болохыг судалгааны багийнхан олж тогтоосон. Полистирол, стирол нь зөөврийн сав болон дулаалга, машины эд анги зэрэг бусад зүйлсэд түгээмэл байдаг. Энэхүү судалгаа нь дахин боловсруулах үйлдвэрүүдийн үүргийг давхар гүйцэтгэх асар том өтний фермүүдийг байгуулах хэмжээний биш ч тодорхой хэмжээгээр үржүүлж болно гэж судлаачид найдаж байна.
Эх сурвалж: BBC