576,638 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

576,638 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 216,864,408 төгрөгийн үнийн дүн бүхий 576,638 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.97%), "Булган ундрага" ХК (BUN +7.14%) болон "Авто импекс" ХК (AOI +6.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -7.69%), "Ард кредит ББСБ" ХК (ADB -6.24%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -5.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 64,427 ширхэг нэгж эрхийг 16,506,746 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 88 ширхэг үнэт цаасыг 8,616,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.83 хувиар өсөж, 34,768.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,422,023,270 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж