Трамп төрийн эргэлт хийхээр завдсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Трамп төрийн эргэлт хийхээр завдсан уу?

Трамп төрийн эргэлт хийхээр завдсан уу?

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн жил болсон Капитол дахь үймээнийг төрийн эргэлт хийх зорилгоор удирдан зохион байгуулсан гэж Конгрессын мөрдөн байцаалтын анхан шатны хэлэлцүүлгээр мэдэгдэв. Тус хорооны Бүгд найрамдах намын дэд дарга Лиз Чейни Трамп “халдлагыг өдөөсөн” гэж мэдэгджээ. Ардчилсан намын гишүүн Бенни Томпсон үймээн самуун нь Америкийн ардчилалд аюул учруулсан гэв. Учир нь 2021 оны нэгдүгээр сарын 6-нд хууль тогтоогчид Жо Байденг сонгуульд ялсныг батлахаар хуралдаж байхад Трампын дэмжигчид Конгрессын байр руу дайрчээ. Бүтэн нэг жил мөрдөн байцаалт явуулсны эцэст Пүрэв гаригийн орой АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж байсан сэдвийн талаарх бичлэгийг ил болгосон байна. Тус бичлэгт АНУ-ын Ерөнхий прокурор асан Билл Барр Ерөнхийлөгч асан Дональд Трамптай сонгуулийн дүнгийн талаар ярилцаж байсан тухайгаа өгүүлдэг. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгч асан Трамп сонгуулийн үр дүнг ямар ч ор үндэслэлгүй бөгөөд хулгайн замаар гаргасан шийдвэр гэж ярьж байсан. Харин би санал нэгдээгүй” гэжээ. Мөн Билл Барр "Сонгуулийн үеэр луйвар гарсан гэсэн тодорхой нотлох баримт байхгүй байхад яллах гэж дайрч буй Демократ засаг захиргаан доор амьдарч чадахгүй" гэсэн байна. Шүүх хуралдаанд Ерөнхийлөгч асны охин Иванка Трамп оролцсон ба Билл Баррын хуйвалдааны онолыг үгүйсгэсэнд санал нэг байгаагаа илэрхийлжээ. Төрийн эргэлт хийхээр завдсан гэх шүүхийн мэдээллийг Трамп үгүйсгээд байгаа юм. Тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцохоо олон нийтэд цухуйлгасаар байгаа юм. Мөн Трамп өнгөрсөн жил болсон сонгуулиар Жо Байден ялсан нь луйвар байсан гэж мэдэгдсээр байна. Конгрессын мөрдөн байцаалтын хорооны дарга, Миссисипи мужийн хууль тогтоогч Томпсон шүүх хурлын үеэр "Нэгдүгээр сарын 6 бол төрийн эргэлт хийх оролдлогын оргил үе байсан. Хүчирхийлэл санамсаргүй хэрэг биш. Энэ бол Трампын нөлөө " гэв. Өнгөрсөн жил болсон үймээний ард Дональд Трамп байсан талаарх шүүх хурал үргэлжилсээр байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж