Нийт барааны 81.4 хувийг Хятад руу экспортложээ

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Нийт барааны 81.4 хувийг Хятад руу экспортложээ

Нийт барааны 81.4 хувийг Хятад руу экспортложээ

2022 оны эхний таван сарын дүнгээр экспортод 4083.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өсчээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3384.9 сая ам.доллар буюу 82.9 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 10.8 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 177.5 сая ам. доллар буюу 4.3  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.1 хувийг эзэлсэн байна.

Монгол Улс дэлхийн 56 оронд бараа экспортлосноос БНХАУ-д  81.4 хувь, Швейцар-т 10.8 хувь, Сингапур-т 4.7 хувь тус тус ногдож, нийт экспортын 96.8 хувийг дээрх орнууд эзэлж буй аж.

Импортын статистик мэдээллээс харахад, 2022 оны эхний таван сарын дүнгээр импортоор нийт 3137.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 535.7 сая ам.доллараар буюу 20.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 494.7 сая ам.доллар буюу 15.8 хувь, эрдэс бүтээгдэхүүн 677.9 сая ам.доллар буюу 21.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 587.4 сая ам.доллар буюу 86.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 374.7 сая ам.доллар буюу 11.9 хувийг эзэлжээ.

Мөн авто агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 439.7 сая ам.доллар буюу 14.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 347.6 сая ам.доллар буюу 11.1 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 223.2  сая ам. доллар буюу 7.1  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.5 хувь ногдож буй аж.

Манай улс дэлхийн 140 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.0 хувь, ОХУ-д 30.5 хувь, Японд 8.3 хувь, БНСУ-д 4.8 хувь, АНУ-д 2.4 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 80.0 хувийг эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж