Япон: Компани болгонд юу ч хийдэггүй хижээл насны ажилтан байдаг

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Япон: Компани болгонд юу ч хийдэггүй хижээл насны ажилтан байдаг

Япон: Компани болгонд юу ч хийдэггүй хижээл насны ажилтан байдаг

Хамт олны амжилт хүн нэг бүрийн хичээл зүтгэлээс хамаарна гэдэг. Япон хэлэнд “Хамгийн сул холбоосууд нийлж байж гинж бий болно” гэсэн утгатай хэлц үг бий.

Зарим хүмүүс хаа нэг газар хэт удаан ажиллаад ирэхээрээ өөрийн гэсэн амар амгалан орчноо бий болгож, халагдчихалгүй байж байдаг нь шаргуу ажиллаж буй бусдынхаа дургүйцлийг төрүүлдэг аж. Японд энэ үзэгдэл ихсэх болсон тул “Shikigaku” судалгааны байгууллагаас нэгэн судалгаа авчээ. Дор хаяж 300 хүнтэй байгууллагад ажилладаг 300 хүнээс судалгаа авсан аж.

Тэднээс “Танай компанид ажил огт хийдэггүй хижээл насны ажилтан бий юу?” гэж асуужээ. Гэтэл судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь буюу 49.2 хувь нь "тийм" гэж хариулсан байна.

Асуултыг цааш дэлгэрүүлж “Хэрвээ тэд ажил хийдэггүй юм бол юу хийдэг вэ?” гэж асуужээ. Судалгаанд оролцогчдын олонх нь гурван хариулт дээр санал нэгдсэн байна. Энэ нь “Тамхи татаж, юм идэх гэж ахин дахин завсарлагаа авдаг”, “Дэмий гөлөрч суудаг”, “Хүмүүстэй зурвасаар харилцаж суудаг” гэсэн хариултууд байв. Мөн “Интернэт ухаж суудаг” гэсэн хариулт ч багагүй хувийг эзэлжээ.

“Тэд яагаад ингэж залхуурах замыг сонгосон юм бол?” гэсэн асуултад “Тэд зүгээр л ажиллах хүсэлгүй байдаг” гэж судалгаанд оролцогчдын 45 хувь нь хариулсан. Үүнээс гадна “Байгууллага нь тэдний ур чадвараас илүү ахлах статуст нь үндэслэж цалин олгодог” гэсэн хариулт ч мөн өндөр хувь эзэлжээ.

Энэ хүмүүсээс болж ажлын бүтээмж буурсан гэж судалгаанд оролцогсдын 90 хувь нь хариулсан. Мөн “Сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн”, “Бусад хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдсэн”, “Компанид үргүй зардал болж байна” гэж олонх нь хариулжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж