Хятад улс Камбожийн цэргийн баазыг шинэчилсэн нь хардлага төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Хятад улс Камбожийн цэргийн баазыг шинэчилсэн нь хардлага төрүүлэв

Хятад улс Камбожийн цэргийн баазыг шинэчилсэн нь хардлага төрүүлэв

Камбожийн өмнөд хэсэгт байрлах тэнгисийн цэргийн баазыг Хятадын санхүүжилтээр шинэчилжээ. Цэргийн хамтын ажиллагаа нь улс орнуудын бах бэх түншлэлийн нэг хэсэг гэж Хятад үздэг.

Хятад улс Тайландын буланд цэргийн бааз байгуулах гэж байгаад барууныхан санаа зовж буй үетэй давхцан Камбож дахь шинэчлэлийн ажил эхлэв.  Камбожийн Үндсэн хуулинд тус улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн бааз байгуулахыг хориглосон байдаг. Тиймээс энэхүү хөрөнгө оруулалт нь Үндсэн хуульд харшлах зүйлгүй гэж Батлан хамгаалахын сайд Ди Бан мэдэгджээ.

“Үндэстэн, газар нутаг, бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд бид баазаа шинэчлэх хэрэгтэй. Уг төсөл нь бүтээн байгуулалт, засварын ажлыг багтаасан орчин үеийн төсөл” гэж Ди Бан тайлбарлалаа.

Харин Хятадын Элчин сайд Ван Вэньянь шав тавих ёслолын үеэр хэлэхдээ, “Бааз шинэчлэлийн зорилго нь ямар нэг гуравдагч этгээдэд чиглээгүй. Хоёр улсын илүү нягт бөгөөд практик хамтын ажиллагаанд тустай” гэжээ.

Камбожийн өмнөд хэсгийн “Ream” тэнгисийн цэргийн бааз нь Өмнөд Хятадын тэнгистэй ойрхон стратегийн чухал байр суурь эзэлдэг. Уг цэргийн баазыг шинэчилсэн нь Хятад цэргийн хүрээгээ тэлж байна гэсэн хардлагыг төрүүлж, АНУ-ын анхаарлыг татаад байна. “Washington post” сонинд нийтэлснээр, “Хятад улс өөрсдийн армидаа ашиглах зорилгоор баазын хойд хэсэгт нууцаар байгууламж барьж байна” гэжээ. Харин Хятадын талаас энэ мэдээллийг үгүйсгээд буй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж