АНУ: Оросын хулгайн үр тариаг авахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

АНУ: Оросын хулгайн үр тариаг авахгүй байхыг анхааруулав

АНУ: Оросын хулгайн үр тариаг авахгүй байхыг анхааруулав

Зарим улс орнууд хүнсний үнийн өсөлт, өлсгөлөнгөөс сэргийлэхийн тулд Оростой хамтран ажиллах болжээ. Тэгвэл тус асуудлыг АНУ нухацтай авч үзэн, Украинаас дээрэмдсэн Оросын үр тариаг худалдан авахгүй байхыг Африкийн орнуудад анхааруулав. АНУ тавдугаар сарын дундуур Африк тивийн 14 оронд "Оросын ачааны хөлөг онгоцнууд хулгайлсан Украины үр тариа зарж байна" гэсэн сэрэмжлүүлэг илгээсэн тухай “The New York Times” мэдээлэв. Энэхүү мэдэгдэл Африкийн зарим удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хэрэгцээтэй үр тариаг экспортлох тухай ярилцсанаас хэдхэн хоногийн дараа гарав. Мөн хүмүүнлэгийн байгууллагууд Украины мөргөлдөөний улмаас хүнсний хангамж тасалдаж, ноцтой үр дагавар гарч болзошгүйг анхааруулаад байна. Путин Баасан гаригт Сочи дахь Оросын удирдагчийн өргөөнд Сенегалын ерөнхийлөгч, Африкийн холбооны дарга Маки Салл, Африкийн холбооны комиссын дарга Мусса Факи Махамат нартай уулзав. Уулзалтын дараа Махамат твиттер хуудсаараа дамжуулан, удирдагчид өсөн нэмэгдэж буй хүнс, эрчим хүчний хямралыг бууруулж, үр тариа экспортлохын тулд Оросын эсрэг барууны хориг арга хэмжээг зогсоохыг уриалсан гэж мэдэгджээ. НҮБ-ын мэдээлснээр, Украин, Орос хоёр дэлхийн улаан буудай, арвайн бараг 30 орчим хувийг хангадаг. Мөн дэлхийн эрдэнэ шишийн тавны нэг, наранцэцгийн тосны талаас илүү хувийг үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж