Бритнигийн хуримыг экс нөхөр нь үймүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Бритнигийн хуримыг экс нөхөр нь үймүүлэв

Бритнигийн хуримыг экс нөхөр нь үймүүлэв

Бритни Спирс найз залуу Сэм Асгаритай зургаан жил хамт байсны эцэст өчигдөр /2022.06.09/ гэрлэсэн. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьсан ч хуримын товоо хараахан зарлаагүй байсан. Гэвч Бритнигийн экс нөхөр Жэйсон Александр хуримыг үймүүлжээ. Жэйсон Александр болон Бритни нар 2004 онд гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь ердөө 55 цагийн настай байсан.

Тэрбээр Калифорниа мужийн Таусенд Оакс хот дахь Бритнигийн гэрт нууцаар нэвтэрч оржээ. Баривчлагдахаасаа хэдхэн минутын өмнө тэр Бритнигийн гэрийн хоёрдугаар давхар луу гарч байгаагаа өөрийн инстаграм хуудсаараа баримтжуулсан байна.

Уг бичлэг нь 10 минут үргэлжилсэн бөгөөд Александр уулын энгэрээр гулсаж бууж ирээд, хашаа даван Бритнигийн гэр лүү оржээ. Замдаа хэд хэдэн хамгаалалтын ажилтнуудтай таарч, өөрийн нэр, зорилгыг илэн далангүй хэлсэн байна. “Би бол Жэйсон Александр. Бритнигийн анхны нөхөр. Би хуримыг сүйрүүлэхээр ирлээ” гэж тэр хэлжээ. Дараа нь “Бритни хаана байна?” гэж шаардсаар хоёрдугаар давхар луу гарсан. Энэ бүх үйлдэл нь инстаграм дахь бичлэгт нь үлджээ.

Цагдаа нарыг ирэхээс өмнө түүнийг арга хэмжээний хамгаалалтын албаныхан саатуулсан. Тэрбээр хамгаалалтын албаныханд хэлэхдээ, Бритни түүнийг хуримандаа урьсан гэжээ. Одоо Жэйсон Александрыг Вентура тойргийн цагдаагийн хэлтэст цагдан хорьж байна.

Калифорниа мужийн Таусенд Оакс дахь Бритнигийн гэр 12464 метр квадрат талбайтай, таван унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй.

Бритнигийн хуриманд 100 гаран зочин уригдсан. Тэдний дотор Мадонна, Парис Хилтон, Селена Гомез, Гвинет Пэлтроу зэрэг алдартнуудыг багтсаныг “Daily mail” мэдээллээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж