Хятад руу нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэж шалгаж эхэлжээ. Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газар хамтран энэхүү шалгалтыг эхлүүлсэн байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Эрүүгийн цагдаагийн алба өчигдөр/2022.06.09/ нүүрс тээвэрлэлттэй холбоотой хэд хэдэн газар нэгжлэг зохион байгуулж гадаад валют, бэлэн мөнгө хурааж авсан. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. Эх сурвалжийн мэдээлснээр, ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан энэхүү хэрэгт холбогдсон гэнэ. Тэрээр нүүрс авдаг "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК -д монгол талын гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа аж. Албан бус мэдээллээр түүний гэрээс их хэмжээний мөнгө хураан авсан гэх мэдээлэл байна.
Холбоотой мэдээ