СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна 

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна 

СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна 

/2022-2023/-оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 36253 шалгуулагч бүртгүүлсэн талаар БШУЯ мэдээлэлсэн юм. Үүнээс  12 дугаар ангийг 33000  суралцагч төгсч байгаа аж. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт нь  жилд хоёр удаа болж байгаагаараа онцлог юм. Ээлжит ЭЕШ /2022.06.23/-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэнэ. Мөн тухайн өдрийн дараагийн шалгалт нь Англи хэл байх бөгөөд улс даяар 14:00 цагт болох юм.

2022-2023 оны Монгол Улсын Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх босго оноог 480 болгох шийдвэр гарсан бөгөөд хувийн болон төрийн өмчит их сургууль бүгд ижил байна гэсэн юм.

 ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ БОСГО ОНОО

  • Их сургууль 480

  • Дээд сургууль 440

  • Коллеж 400

  • Орон нутгийн их дээд сургууль 410

Элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан шалгалтаар хамгийн өндөр оноог авсан суралцагч 580 оноо авчээ. Харин түүний дараах өндөр оноо нь 532 оноо байна.

Их сургуулиудын хувьд хамгийн өндөр босготой нь СЭЗИС/Санхүү эдийн засгийн их сургууль/ байна. Тус сургуулийн босго оноо 620 оноо байхаар тогтжээ. Бусад их сургуулиуд БШУЯ-наас тогтоосон босго болох 480 оноогоор элсүүлэх аж. Энэ нь 480 оноогоос дээш оноо авсан хүүхэд бүр хүссэн мэргэжлийнхээ ангид орно гэсэн үг биш бөгөөд мэргэжлийн анги бүрд хүүхдийн тоо заасан байгаа аж. Тиймээс ЭЕШ-аас авсан оноогоороо эрэмбэлэгдэн орох юм.

МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛ

Боловсролын байгууллагуудаас өөрсдийн судалгааны хүрээнд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтыг жил бүр гаргадаг юм. БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэхээс тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг ямар судалгаан дээр үндэслэн, хэрхэн гаргасан талаар лавлахад "Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор Монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан байна.

Төрөлжсөн чиглэлМэргэжлийн нэрБоловсролын түвшин
БакалаврМагистрДоктор
1Боловсрол1Багш, сургуулийн өмнөх насны боловсролBSc
2Багш, бага ангийн боловсролBSc
3Багш, тусгай хэрэгцээт боловсролBSc
2Соёл, урлаг4Уран сайхны гэрэлтүүлэгBScMSc
5Дуу, чимээний технологиBScMSc
6Хөгжмийн театрын найруулгаBScMSc
7Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)BScMSc
8Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтBSc
3Биологи ба холбогдох шинжлэх ухаан9БиологиBScMScPhD
4Хүрээлэн буй орчин10Хүрээлэн буй орчин судлалBScMScPhD
5Мэдээлэл, харилцаа холбооны технологи11Утасгүй холбооBEngMEng
12Өгөгдлийн ухаанBEngMEng
13Системийн аюулгүй байдалBEngMEng
14Хиймэл оюун ухаанBEngMEng
6Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл15Химийн инженерчлэл ба боловсруулалтBEngMEng
16Сэргээгдэх эрчим хүчBEngMEngPhD
17Байгаль орчныг хамгаалах технологиBEngMEng
18ЭлектроникBEngMEngPhD
19Механик инженерBEngMEng
7Үйлдвэрлэл, боловсруулалт20Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
21Хүнсний инженерчлэлBEngMEngPhD
22Шим тэжээл судлалBEngMEngPhD
23Газрын тосны инженерBEngMEng
24Уул уурхайн ашиглалтын технологиBEngMEng
8Архитектур ба барилга, угсралт25Барилгын материалын үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
26Хаягдал боловсруулах технологиBEngMEngPhD
9Инженерчлэл салбар хооронд27БиотехнологиBEngMScPhD
28Био-инженерчлэлMScPhD
29Нано шинжлэх ухаан, нано инженерчлэлMScPhD
10Хөдөө аж ахуй30Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)BSc
31Газар тариалангийн аж ахуй (агрономи)BSc
32Хөрс судлал, агрохимиBSc
11Ойн аж ахуй33Ойн инженерBSc
12Мал эмнэл зүй34Мал эмнэл зүйBSc
13Эрүүл мэнд35СувилахуйBSc
36Био-анагаах ухаанBSc
37Нийгмийн эрүүл мэндBSc
Нийт352512

 

 Б.Энхсанаа 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж