Энхийг сахиулагчдад цаазаар авах ял оноож магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдад цаазаар авах ял оноож магадгүй

Энхийг сахиулагчдад цаазаар авах ял оноож магадгүй

Бүгд Найрамдах Донецк Ард Улсын (БНДАУ) Дээд шүүх Пүрэв гаригт Их Британийн хоёр иргэн Шон Пиннер, Айден Аслин, мөн Мароккогийн Саадун Брахим нарыг Украины зэвсэгт хүчний талд  хөлсний цэргүүдийн хувиар оролцсон гэх  хэргээр цаазаар авах ял оноохоор хэлэлцэж байна.

"Айден Аслин, Шон Пиннер, Саадун Брахим нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас цаазаар авах ял онооно" гэж шүүхийн шийдвэрт дурджээ. Яллагдагчдыг хэргээ хүлээвэл 20 жил хорих ял онооно гэж мэдэгдээд байсан. Гэвч шүүх эцсийн мөчид амлалтаа зөрчиж, энхийг сахиулагч нарыг цаазаар авна гэв.

БНАСАУ-ын Ерөнхий прокурорын газар өмнө нь шүүгдэгч нарын мэдүүлгээр 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (бүлэг этгээдийн үйлдсэн гэмт хэрэг), 323 дугаар зүйл (эрх мэдлийг хүчээр авах, эрх мэдлээ хүчээр барих) зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж гүтгэсэн байна.

Их Британийн парламент энхийг сахиулхаар илгээсэн цэргүүдээ хоригдол солилцох журмаар авахыг уриалсан боловч Оросын тал хариу мэдэгдэл гаргаагүй аж.

Эх сурвалж:TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж